Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(748)
— 1866 —

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй: 1/19 дүгээр зүйлийн 19.3.4 дэх заалт:

“19.3.4.Өргөдлийн;”

2/19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг:

“19.4.Өргөдлийн байнгын хороо нь энэ хуулийн 19.2-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.4.1.Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх;

19.4.2.өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах.”

3/20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:

“20.4.Өргөдлийн байнгын хороо:

20.4.1.иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх асуудал.” 2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх заалтын “Улсын Их Хурлын дарга,” гэсний дараа “Өргөдлийн байнгын хороо,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.5 дахь хэсгийн “20.5.6-д” гэснийг “20.6.6-д” гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “17-21” гэснийг “10-19” гэж, “хоёроос” гэснийг “гурваас” гэж, 19 дүгээр зүйлийн 19.3.4-19.3.7 дахь заалтын дугаарыг “19.3.5-19.3.8” гэж, 20 дугаар зүйлийн 20.4-20.12 дахь хэсгийн дугаарыг “20.5-20.13” гэж тус тус өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2012 · № 31 (748)1866-р хуудас