Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай № 04
16.Хишигдэмбэрэлийн Тэмүүжин 17.Логийн Цог 18.Дондогдоржийн Эрдэнэбат
2.Энэ тогтоолыг 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 01-ны өдөр Дугаар 04 хот
Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Октябрийн Баасанхүү, Цэрэндашийн Цолмон нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.
2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 01-ны өдөр Дугаар 05 хот
Байнгын хорооны даргыг сонгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Агипарын Бакейг сонгосугай.