Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 42
(1095)
— 1594 —

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны 06 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 06 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр хот АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, 6.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт:

“6.1.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25-29 дүгээр зүйлд заасан нийтлэг үүрэг;”

2/6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:

“6.5.Авлигаас урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан эрх, нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ:

6.5.1.төрийн бус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;

Төрийн мэдээлэл · 2019 · № 42 (1095)1594-р хуудас