Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр
(А) Монгол Улс “Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги” (2017-2020), “Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө” (2019-2021)-ний дагуу 2019-2020 онд хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор АХБ-аас зээлийн санхүүжилт хүсч болно.
(Б) Монгол Улс, АХБ ерөнхий хөтөлбөр байгуулах хүсэлтэй байгаа ба энэ хүрээнд Монгол Улс АХБ-ны зээлийн нөхцөлийн дагуу АХБ-аас зээлийн санхүүжилт хүсч болно.
ИЙМЭЭС талууд дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов:
Хэсэг 1.01. Дор дурдсан Хэсэг 1.02 болон 1.03-т заасны дагуу Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор АХБ 2019-2020 онд зээлийн санхүүжилт олгож болно. Зээлийн санхүүжилтийн хэмжээ1 нь дор дурдсан хэмжээнээс хэтрэхгүй байна: (a) 2019 онд хоёр зуун жаран дөрвөн сая ам.доллар (264,000,000 ам.доллар)-ыг АХБ-ны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно; (б) 2020 онд далан сая ам.доллар (70,000,000 ам.доллар)- ыг АХБ-ны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно;
Хэсэг 1.02. Хөгжлийн төсөл эсхүл хөтөлбөр тус бүрийн санхүүжилтийн хэмжээг Монгол Улc, АХБ-тай байгуулах зээлийн хэлэлцээрийн хүрээнд тохирно. Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн ерөнхий мэдээлэл Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө (2019-2021)-нд туссан болно.
1Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хэсэг 1.01-т заасан нийт зээлийн хэмжээ/ хязгаарт олон үе шаттай санхүүжилтийн хөтөлбөрүүдийн эх үүсвэр ороогүй ба олон үе шаттай хөтөлбөрийн үе шат тус бүр Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө (2019-2021)-нд туссан болно.
Хэсэг 1.03 АХБ хөгжлийн төсөл, хөтөлбөр тус бүрийн зээлийн санхүүжилтийг Монгол Улсын хүсэлтийн дагуу болон АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр батлагдсаны үндсэн дээр олгоно. Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс нь заавал зээл хүсэх, эсхүл АХБ нь заавал зээл олгох үүрэг хүлээхгүй болно.
Хэсэг 2.01. АХБ-ны Энгийн эх үүсвэрээс олгох энгийн зээлийн нөхцөл нь (a) 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр батлагдсан АХБ-ны Энгийн үйл ажиллагааны зээлийн журмын заалтууд, (б) АХБ-ны санхүүжилтийн бодлогууд, (в) холбогдох зээлийн хэлэлцээрүүдэд захирагдана.
Хэсэг 2.02. АХБ-ны Энгийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь (a) 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр батлагдсан АХБ- ны Энгийн үйл ажиллагаа (хөнгөлөлттэй)-ны зээлийн журмын заалтууд, (б) АХБ-ны санхүүжилтийн бодлогууд, (в) холбогдох зээлийн хэлэлцээрүүдэд захирагдана.
Хэсэг 2.03. Монгол Улс нь АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөгжлийн төсөл эсхүл хөтөлбөрийг АХБ-ны авилгын эсрэг арга хэмжээ, хамгаалал, жендер, худалдан авалт, зөвлөх үйлчилгээ болон зээлийн ашиглалтын бодлогууд мөн холбогдох зээлийн хэлэлцээр болон төслийн баримт бичигт заасны дагуу хэрэгжүүлнэ.
Хэсэг 3.01. Энэхүү хөтөлбөрийг талуудын ил тод байдлын болон/ эсхүл мэдээлэл хүргэх тухай бодлогын дагуу нийтэд ил тод болгож болно.
Хэсэг 4.01. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох ба 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байна. Энэхүү хөтөлбөрийг талууд бичгээр тохиролцсоны дагуу сунгаж болно. Талуудын аль нэг Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг нөгөө талтайгаа зөвшилцсөний үндсэн дээр хүчингүй болгоно.
--Заалтуудын төгсгөл--
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд тохиролцсон дээрх заалтуудыг энд хөрвүүлсэн болно.