Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (АХБ-ны Уур амьсгалын ногоон сан) чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл)
Хөтөлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Англи хэл дээр 2 хувь байгуулсан ба эх бичвэр бүр ижил хүчинтэй байна.
МОНГОЛ УЛСЫГ төлөөлж АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКИЙГ төлөөлж
Сайд Сангийн яам Монгол Улсыг хариуцсан захирал Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар
(АХБ-ны Уур амьсгалын ногоон сан)
(Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл)
2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр
МОНГОЛ УЛС (“Зээлдэгч” гэх) болон АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК (“АХБ” гэх) тус банкны бие даасан бүрэн эрхийн хүрээнд бус Уур амьсгалын ногоон сан (“УАНС”)-гийн магадлан итгэмжлэгдсэн хэрэгжүүлэгч байгууллагын хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР.
(A) Зээлдэгч нь Энгийн үйл ажиллагааны [хөнгөлөлттэй] зээлийн хэлэлцээр (ийнхүү тухайн гэрээнд тодорхойлсон)-ийн Хуваарь 1-т тодорхойлсон төслийг хэрэгжүүлэх зорилгоор АХБ-нд зээл авах хүсэлт гаргасан;