Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 39
(1092)
— 1441 —

Журам батлах тухай № 204

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 204 хот

Журам батлах тухай

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр”-ийн жагсаалтыг 1 дүгээр хавсралт, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ

Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛЫН ОЙ, ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙН ЖАГСААЛТ

1. Түүхэн үйл явдлын ой:

1.1. Хүннү гүрэн байгуулагдсаны ой-жил бүрийн Цагаан сар-билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр;

1.2. Халх голын байлдааны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард;

1.3. Дэлхийн II дайн дууссаны болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард;

1.4. Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны ой-жил бүрийн 6 дугаар сард;

1.5. 1990 оны Ардчилсан хувьсгалын ой-жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр;

1.6. Ардчилсан сонгуулийн ой “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр”-жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдөр;

1.7. Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн ой-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр.

2. Салбарын, зарим ажил, мэргэжлийн ажилтны тэмдэглэлт өдөр: 2.1. Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 6-ны өдөр;

2.2. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр;

2.3. Усны болон цаг уурын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр;

2.4. Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдөр; 2.5. Дэлхийн театрын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 27-ны өдөр;

2.6. Дэлхийн ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдөр;

2.7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр; 2.8. Газрын харилцааны ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг;

2.9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гараг;

2.10. Газрын тосны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх Ням гараг;

2.11. Иргэний агаарын тээвэрчдийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх Ням гараг;

2.12. Олон улсын музейн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр;

2.13. Энхийг сахиулагчдын өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдөр;

2.14. Банкны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр;

2.15. Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь Бямба гараг;

2.16. Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь Ням гараг;

2.17. Онцгой байдлын албаны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 20-ны өдөр;

2.18. Хуульчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг;

2.19. Тамирчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг;

2.20. Тагнуулын байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын З-ны өдөр;

2.21. Хоршоологчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын эхний Ням гараг;

2.22. Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 19-ний өдөр;

2.23. Авто тээвэрчдийн өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 3 дахь Ням гараг;

2.24. Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гараг;

2.25. Төмөр замчдын өдөр-жил бүрийн 8 дугаар сарын эхний Ням гараг;

2.26. Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын хоёр дахь Ням гараг;

2.27. Прокурорын албаны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр;

2.28. Эрчим хүчний ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 3 дахь Ням гараг;

2.29. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх Ням гараг;

2.30. Барилгачдын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын эхний Ням гараг; 2.31. Соёл, урлагийн ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;

2.32. Үндэсний татварын ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;

2.33. Хилчдийн өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдөр;

2.34. Ой модны салбарын ажилчдын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь Ням гараг;

2.35. Дэлхийн энх тайвны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдөр;

2.36. Аялал, жуулчлалын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдөр;

2.37. Багш нарын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр; 2.38. Оюутны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр; 2.39. Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь Ням гараг;

2.40. Стандарт, хэмжил зүйн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр;

2.41. Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр;

2.42. Гаалийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр;

2.43. Маркетеруудын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр; 2.44. Геологичдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь Ням гараг; 2.45. Авто замчдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 4 дэх Ням гараг; 2.46. Хөдөө аж ахуйн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 2 дахь Ням гараг;

2.47. Улсын бүртгэлийн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 23-ны өдөр;

2.48. Даатгалын өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 24- ний өдөр;

2.49. Шинжлэх ухааны ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх Ням гараг;

2.50. Архивчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдөр; 2.51. Санхүү, эдийн засагчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь Ням гараг;

2.52. Худалдааны ажилчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын З дахь Ням гараг;

2.53. Уурхайчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 25- ны өдөр;

2.54. Дипломат албаны өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр.

3. Бусад тэмдэглэлт өдөр: 3.1. Иргэний нийгмийн өдөр-жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдөр; 3.2. Наурызын баяр-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр;

3.3. Хөрс хамгаалах үндэсний өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг;

3.4. Үндэсний бичиг үсгийн баяр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг;

3.5. Хүмүүнлэгийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр; 3.6. Байгаль хамгаалах өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь Ням гараг;

3.7. Мод тарих өдөр-жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь Бямба гараг;

3.8. Бурхан багшийн их дүйцсэн өдөр-билгийн тооллын зуны эхэн сарын арван тавны өдөр.

Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛЫН ОЙ, ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаас бусад түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө.

1.2. Монголын болон дэлхийн түүхэнд онцгой гавьяа байгуулсныг тодорхойлох шинжлэх ухааны байгууллагын бодит баримт бүхий дүгнэлтээр нотлогдсон түүхэн хүн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатрын мэндэлсэн болон тухайн салбар байгуулагдсан өдрөөс 100 болон түүнээс дээш 50 жилийн давтамжтай тэгш ойг тэмдэглэнэ.

1.3. Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтын 1.2- 1.4-д заасан түүхэн үйл явдлын ойг тухайн үйл явдал болсон өдрөөс хойш 10 жилийн давтамжтай тэмдэглэнэ.

1.4. Байгууллагын тэгш ойг байгуулагдсан өдрөөс хойш 50 болон түүнээс дээш 10 жилийн давтамжтай тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн тухайн байгууллагын удирдлага холбогдох шийдвэр гаргаж тэмдэглэнэ.

1.5. Дараахь тохиолдолд түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойг тэмдэглэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ:

1.5.1. Шинжлэх ухааны академийн дүгнэлт, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад ороогүй түүхэн үйл явдал, түүхэн хүний тэгш ойг;

1.5.2. батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтын 1.2-1.4-д заасан түүхэн үйл явдлын ойг;

1.5.3. гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн олон улсын хэмжээний түүхэн үйл явдлын тэгш ойг.

1.6. Салбарын тэгш ойг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллагын тэгш ойг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тэмдэглэнэ.

1.7. Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатрыг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх зорилгоор түүний тэгш ойг тэмдэглэх асуудлыг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

1.8. Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр шийдвэрлэсэн, зөвлөмж болгосон тэмдэглэлт өдрийг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Хоёр. Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх 2.1. Түүхэн үйл явдал, түүхэн хүн, энэ журмын 1.7-д заасан ойг тэмдэглэх ажлын хүрээнд дараахь арга хэмжээг зохион байгуулж болно:

2.1.1. түүхэн үйл явдлын болон түүхэн хүний гавьяа, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдол, сургамжийг хүүхэд, залууст танин мэдүүлж, сурталчлах;

2.1.2. шинжлэх ухааны тодорхой салбар, чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;

2.1.3 урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах; 2.1.4. ном, кино бүтээх; 2.1.5. хөшөө, дурсгалын самбар, багана босгох; 2.1.6. бусад.

2.2. Салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдрийг тэмдэглэх өдрийн хүрээнд тухайн жилд тодорхой сэдэв, уриан дор дараахь арга хэмжээг зохион байгуулж болно:

2.2.1. тухайн салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох;

2.2.2. иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдний санал, хүсэлтийг сонсох, бүтээлч ажил, үйл ажиллагаанд оролцуулах;

2.2.3. ажилтан ажилчдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах, хөдөлмөрийн алдар тэмдэглэх, шагнаж урамшуулах;

2.2.4. үдэшлэг, өдөрлөг, оюун ухаан сорих болон биеийн тамирын тэмцээн, ажил, мэргэжлийн уралдаан зохиох.

2.3. Тэмдэглэлт өдрийг тэмдэглэх асуудлыг тухайн байгууллага үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөвтөө тусган батлуулж, зардлын гүйцэтгэлд нь хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллана.

2.4. Аймаг, нийслэлд хөшөө, дурсгалын самбар, багана босгох тохиолдолд түүний загвар, тодорхойлолтыг орчны архитектур төлөвлөлттэй уялдуулан аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын гаргасан мэргэжлийн дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар батална.

2.5. Түүхэн үйл явдал, ойг тэмдэглэхэд шаардагдах зардлыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагын хандив, ивээн тэтгэгчдийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.

Төрийн мэдээлэл · 2019 · № 39 (1092)1441–1448-р хуудас