Тогтоолд нэмэлт оруулах тухай № 152
мэндийн ажилтны нэмэгдэл хөлсийг уг дуудлагыг өгсөн эрүүл мэндийн байгууллагаас олгож байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгасугай.
З. Нэмэгдэл хөлсийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгож, шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болгосугай.
2012 оны 5 дугаар Дугаар 152 Улаанбаатар сарын 2-ны өдөр хот
Тогтоолд нэмэлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн “Удирдах албан тушаалтай дүйцүүлэн жиших мэргэжлийн албан тушаал” гэсэн хэсгийн ТҮЭМ-6 зэрэглэлд “Улсын клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тасгийн эрхлэгч” гэж, ТҮЭМ-5 зэрэглэлд “Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэл, аймгийн зэрэглэлтэй хотын нэгдсэн эмнэлэг, тэдгээртэй адилтгах байгууллагын тасгийн эрхлэгч” гэж тус тус нэмсүгэй.
2. Энэ тогтоолыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган