Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(746)
— 1790 —

Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай № 151

71-89 B 10 хувь хүртэл

2.6. Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшил олгохгүй.

2.7. Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухайн ажилтны ажиллаж байгаа тасаг, нэгжийн дарга үнэлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргана. 2.8. Эрүүл мэндийн байгууллагын тасаг, нэгжийн хамт олны хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгох шийдвэрийг байгууллагын дарга гаргана.

2.9. Мөнгөн урамшлыг тухайн улирлын дараа сарын 15-ны дотор олгоно.

2.10. Эрүүл мэндийн байгууллагын даргын ажлын үр дүнг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан дүгнэж, шийдвэр гаргана.

2012 оны 5 дугаар Дугаар 151 Улаанбаатар сарын 2-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай

Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагаар явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол түүнд тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувиар тооцож дуудлагаар явсан тохиолдол бүрт нэмэгдэл хөлс олгож байхаар тогтсугай. 2. Алсын дуудлагаар явсан эрүүл мэндийн ажилтны нэмэгдэл хөлсийг тухайн эрүүл мэндийн ажилтны ажиллаж байгаа байгууллагаас, төрөлжсөн мэргэжлийн дуудлагаар явсан эрүүл

Төрийн мэдээлэл · 2012 · № 29 (746)1790-р хуудас