Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(746)
— 1792 —

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай № 153

санхүүжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваад тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н.ХҮРЭЛБААТАР

2012 оны 5 дугаар Дугаар 153 Улаанбаатар сарын 2-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.6, 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай: а/ нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар баталсан цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоож, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн батлагдсан төсвийн хүрээнд тооцон олгох; б/ энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан итгэлцүүрийн дагуу тэтгэврийг шинэчлэн тогтооход хэмжээ нь нэмэгдээгүй болон тэтгэврийн нэмэгдсэн хэмжээ нь 23 хувиас бага байгаа иргэдийн одоо авч байгаа тэтгэврийг 23 хувиар нэмэгдүүлэн тооцож 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох; в/ 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй

адилтгах орлогын дээд хэмжээг 1,080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180.300 (нэг зуун наян мянга гурван зуун) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 145.200 (нэг зуун дөчин таван мянга хоёр зуун) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах тухай” Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 109 дүгээр тогтоол, “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ

Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын хавсралт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮР

1990 он ба түүнээс өмнөх он 649.00 1991 325.00 1992 159.00 1993 76.00 1994 46.00 1995 14.11 1996 9.33 1997 7.27 1998 5.45 1999 4.81 2000 4.29 2001 4.07

Төрийн мэдээлэл · 2012 · № 29 (746)1792–1793-р хуудас