Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1085)
— 1221 —

Журам батлах тухай № 133

8.1.1. төвийн дүрэм, дүрэмд орсон өөрчлөлт, төвийг байгуулах тухай холбогдох байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, эрх лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;

8.1.2. төвийн үйл ажиллагаатай холбоотой бусад дүрэм, журам, заавар стандарт;

8.1.3. төвийн үйл ажиллагаатай холбоотой төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан; 8.1.4. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;

8.1.5. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

8.1.6. улсын төсөв, гадаад, дотоодын байгууллагын санхүүжилтээр холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны талаарх бичиг баримт;

8.1.7. хийсэн судалгаа, шинжилгээний бүтээл; 8.1.8. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эх, гэр бүлд үзүүлсэн үйлчилгээний талаарх бичиг баримт;

8.1.9. өвчтөний түүх; 8.1.10. диспансерийн хяналтын бичиг баримт; 8.1.11. төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ, үр дүнгийн талаарх статистик мэдээлэл;

8.1.12. бусад ач холбогдол бүхий бичиг баримт.

8.2. Энэ дүрмийн 8.1-д заасан бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох албан тушаалтнаас хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажлыг архивын ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.

Ес. Бусад

9.1. Төвийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу Засгийн газар шийдвэрлэнэ.

9.2. Төвийн үйл ажиллагаатай холбоотой энэ дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна. 9.3. Төвийн дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

9.4. Төвийн дүрэмд хуульд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 133 хот

Журам батлах тухай

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Засгийн газрын 2019 оны 133 дугаар тогтоолын хавсралт

ГАМШГИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛСАН ЗАРДЛЫГ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НӨХӨН ОЛГОХ, НЭРВЭГДЭГСДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь гамшиг, аюулт үзэгдэл, осол (цаашид “гамшиг” гэх)-ын улмаас учирсан хор уршгийг арилгах үйл ажиллагаанд

зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Хуулийн этгээдэд нөхөн олгох зардал

2.1. Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан дараахь зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгоно:

2.1.1. гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны; 2.1.2. голомтын бүсээс хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны; 2.1.3. онцгой комиссын шийдвэрээр гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дайчлан ашигласан барилга байгууламж, машин техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, тээвэр шатахууны;

2.1.4. хүн, мал, амьтны гоц халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны; 2.1.5. голомтын бүсэд дайчлагдан ажилласан сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, урамшууллын;

2.1.6. Улсын онцгой комиссын шуурхай бүлэгт томилогдон ажилласан албан хаагчдын томилолт, унааны;

2.1.7. нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлсэн бараа материалын.

Гурав. Нэрвэгдэгсдэд үзүүлэх дэмжлэг

3.1. Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын шийдвэрээр тухайн шатны Засаг дарга нь нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлнэ.

3.2. Гамшигт нэрвэгдэгсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараахь төрлийн дэмжлэгийг үзүүлнэ:

3.2.1. түр сууц, дулаан хувцас, ус, хоол хүнс; 3.2.2. эмнэлгийн анхны тусламжийн эм, боох материал; 3.2.3. бусад.

3.3. Нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг бүх шатны Засаг дарга, Онцгой байдлын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж болно.

Дөрөв. Зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр

4.1. Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлсэн зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

4.2. Яам, агентлаг нь гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дайчлан ажиллуулсан хүн хүч, техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэлд зарцуулсан зардлыг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэнэ.

4.3. Хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна.

Тав. Зардлыг нөхөн олгох

5.1. Энэ журмын 2.1, 3.2-т заасан зардлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эхний ээлжинд яам, агентлагийн батлагдсан төсөв, бүх шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана.

5.2. Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал батлагдсан төсвөөс давсан тохиолдолд яам, агентлаг нэмэлт санхүүжилт авах хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлж, Засгийн газар шийдвэрлэнэ.

5.3. Энэ журмын 2.1, 3.2-т заасан зардлыг шийдвэрлэхэд тухайн шатны Засаг даргын нөөц хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд нэмэлт санхүүжилт авах хүсэлтийг сум, дүүргийн Засаг дарга аймаг, нийслэлийн онцгой комисст, аймаг, нийслэлийн Засаг дарга Улсын онцгой комиссын орлогч даргад тус тус хүргүүлнэ.

5.4. Сум, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга онцгой комиссын хурлаар хэлэлцүүлж, батлагдсан нөөц хөрөнгөндөө багтаан шийдвэрлэнэ.

Төрийн мэдээлэл · 2019 · № 32 (1085)1221–1224-р хуудас