Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1085)
— 1225 —

Журам батлах тухай № 138

5.5. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төсөвт гамшгийн үр дагаврыг арилгах зардал тусгагдсан тохиолдолд Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс давсан зардлыг санхүүжүүлнэ.

5.6. Энэ журмын 5.5-д заасан зардал онцгой байдлын байгууллагын төсөвт тусгагдаагүй, эсхүл хүрэлцэхгүй тохиолдолд шаардлагатай хөрөнгийг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Зургаа. Зардлыг нөхөн олгоход бүрдүүлэх материал

6.1. Энэ журмын 5.2, 5.3-т заасан хүсэлтийг дор дурдсан материалын хамт гамшиг болсноос хойш 30 хоногийн дотор ирүүлнэ:

6.1.1. тухайн яам, агентлагийн төсөв, бүх шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс давсан гамшгийн хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлсэн зардлыг шийдвэрлүүлэх тухай албан бичиг; 6.1.2. гамшиг болсон тухай цаг уурын байгууллагын тодорхойлолт;

6.1.3. холбогдох эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт; 6.1.4. гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх шуурхай бүлэг, ажлын хэсгийг томилсон шийдвэр, үнэлгээний тайлан;

6.1.5. гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд хүч хэрэгслийг дайчлан гаргах тухай шийдвэр;

6.1.6. гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дайчлагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан, зардлын тооцоо, санхүүгийн анхан шатны баримт;

6.1.7. нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан зардлын тайлан, санхүүгийн анхан шатны баримт;

6.1.8. бусад шаардлагатай материал.

6.2. Тухайн шатны Засаг даргын Тамгын газар гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, нэмэлт зардлын тооцоог харьяа санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгжээр, яам, агентлаг

Төрийн мэдээлэл · 2019 · № 32 (1085)1225-р хуудас