Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1085)
— 1211 —

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай № 125

3/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан ажилтны цалингийн зардлыг 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн улсын төсвөөс санхүүжүүлэх;

4/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан байрын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжид шаардагдах зардлыг энэ тогтоолын 8 дахь дэд заалтад заасан төлөвлөгөөний дагуу тухайн жилийн төсвийн төсөлд тусган улсын төсвөөс санхүүжүүлэх;

5/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан зардлын нормативыг инфляцийн түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээг харгалзан Монгол Улсын Засгийн газраас жил тутам шинэчлэн батлах;

6/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2.12-т заасан хандив, тусламжийг хүлээн авах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

7/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байрын түрээсийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох ажлыг энэ тогтоолын 8 дахь дэд заалтад заасан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;

8/энэ тогтоолыг баталсантай холбогдуулан сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар батлах.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Оюунхорол/-нд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 125 хот

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэлэлцээрийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эмнэлгийн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг байгуулсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авахыг дараахь албан тушаалтанд даалгасугай:

2.1. Батлагдсан төсөвтөө багтаан төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэлэлцээрийн хүрээнд олгосон буцалтгүй тусламжийн хэмнэгдсэн хөрөнгийг төвийн гадна болон дотор тохижилтод зарцуулах талаар арга хэмжээг авч, дүнг Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт;

2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, хиймэл эрхтэн, туслах хэрэгслийг үйлдвэрлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрлийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд олгож, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд;

2.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, сургалт зохион байгуулах

үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт;

2.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн барилгын доорх газар эзэмших гэрчилгээг шинээр олгохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд; 2.5. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэлэлцээрийн дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барих” төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн өмчид бүртгэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ганбат)-т.

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

Засгийн газрын 2019 оны 125 дугаар тогтоолын хавсралт

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоож, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (цаашид “төв” гэх) нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд,

боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх, тэдэнд тохирох туслах хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээр хангах, үйлдвэрлэх чиглэлээр өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар мөн.

1.3. Төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлагийн харьяанд ажиллана.

1.4. Төвийн оноосон бүтэн нэр нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”, товчилсон нэр нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” байна.

1.5. Төвийн оршин байгаа газар нь Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж.

Хоёр. Төвийн бэлгэдэл, тэмдэг

2.1. Төв нь өөрийн нэр бүхий тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.2. Төвийн даргын итгэмжлэн хариуцуулсан этгээд тэмдгийг түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.

2.3. Төв нь өөрийн бэлгэдэл (лого)-тэй байж болох бөгөөд бэлгэдлийн загварыг төвийн даргын тушаалаар баталж, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, хэрэглэнэ.

Гурав. Төвийн үйл ажиллагааны зорилго, чиглэл

3.1. Өөрчлөн байгуулах, татан буулгах тухай Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд төв нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.

3.2. Төвийн үндсэн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэхэд оршино.

3.3. Төв нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

3.3.1. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нотолгоонд тулгуурласан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх;

3.3.2. хүүхдийн сэргээн засах чиглэлээр төгсөлтийн дараахь сургалт эрхлэн явуулж, салбарын тэргүүлэх эмч, мэргэжилтэнг бэлтгэх, эрдэм судлалын ажлыг дэмжих, өргөжүүлэх;

3.3.3. бусад байгууллагад мэргэжил, арга зүйн лавлагаа тусламж үзүүлэх;

3.3.4. хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулан эцэг эх, гэр бүл, мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

3.3.5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох туслах хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээр хангах, үйлдвэрлэх;

3.3.6. хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.

3.4. Төв нь үйл ажиллагаандаа дараахь олон улсын гэрээ конвенц, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон энэ дүрмийг мөрдөнө:

- Монгол Улсын Үндсэн хууль;

- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц;

- Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц;

- Авлигын эсрэг хууль;

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;

- Хөдөлмөрийн тухай хууль;

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль;

- Хүүхдийн эрхийн тухай хууль;

- Хүүхэд хамгааллын тухай хууль;

- Нийгмийн даатгалын тухай хууль;

- Нийгмийн халамжийн тухай хууль;

- Эрүүл мэндийн тухай хууль;

- Эрүүл мэндийн даатгалын тухай хууль;

- Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль; - Боловсролын тухай хууль;

- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль;

- Гэр бүлийн тухай хууль;

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль;

- бусад холбогдох хууль тогтоомж.

3.5. Төв нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа эрхлэхээр бол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч улсын бүртгэлд бүртгүүлсний дараа тухайн үйл ажиллагааг эрхэлнэ.

Дөрөв. Төвийн эрх, үүрэг

4.1. Төв нь дор дурдсан эрхтэй байна:

4.1.1. өөрт олгогдсон үл хөдлөх болон бусад эд хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;

4.1.2. шаардлагатай техник, хэрэгсэл, сэлбэг, эм тариа, урвалж, протез, ортопед туслах хэрэгсэл, түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай материалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гадаад, дотоодын нийлүүлэгчээс гэрээ байгуулан худалдан авах;

4.1.3. төвийн барилга байгууламж, техник хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бусдад худалдах, шилжүүлэх, түрээслэх асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар уламжлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөлтэйгээр шийдвэрлэх;

4.1.4. ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын болон гадаад орны, олон улсын байгууллагатай эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах.

4.2. Төв нь дор дурдсан үүрэгтэй байна:

4.2.1. Монгол Улсын хууль тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;

4.2.2. төвийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны найдвартай байдлыг хангах, технологийн горим, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиулах;

4.2.3. улсын төсвийн санхүүжилтийг сар, улирал, жилээр батлагдсан хуваариар зориулалтын дагуу зарцуулах;

4.2.4. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, бүс, дэлхийн жишиг болохуйц хэмжээнд хүргэж хөгжүүлэх;

4.2.5. өмчийн бүх төрлийн эрүүл мэндийн байгууллагад мэргэжил, арга зүйн лавлагаа, тусламж үзүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг богино хугацааны болон ажлын байранд дадлагажуулж, мэргэшүүлэх, төгсөлтийн дараахь сургалт зохион байгуулах чиглэлээр тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

4.2.6. хөгжлийн бэрхшээл судлалыг хөгжүүлэх;

4.2.7. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт тохирсон туслах хэрэгсэл үйлдвэрлэх орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, эх орондоо үйлдвэрлэх боломжгүй хямд үнэтэй, чанарын шаардлага хангасан тусгай хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг бусад орноос худалдан авч, нийлүүлэх ажлыг зохион байгуулах;

4.2.8. удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон нийттэй харилцах, төвийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг бэхжүүлэх;

4.2.9. санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх;

4.2.10. хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;

4.2.11. байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн маркетинг, менежментийн үр ашигтай, оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Тав. Төвийн удирдлага

5.1. Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дарга удирдах ба хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

5.2. Дарга нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:

5.2.1. төвийг гадаад, дотоодод төлөөлөх; 5.2.2. төвийн нэрийн өмнөөс эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох дүрэм, журамд заасан эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах, олж авах;

5.2.3. байгууллагын гүйцэтгэлийн болон бусад холбогдох хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулж, хэрэгжилтийг хангах;

5.2.4. төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, эрхийг холбогдох байгууллагаас авах ажлыг хариуцан зохион байгуулах;

5.2.5. ажилтантай хөдөлмөрийн болон гүйцэтгэлийн гэрээ байгуулах, дүгнэх;

5.2.6. батлагдсан төсвийн хүрээнд цалин, нэмэгдлийг тогтоох; 5.2.7. төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах; 5.2.8. ажилтныг мэргэжлийн дагуу томилох, чөлөөлөх, өөрчлөх, албан тушаал бууруулах, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;

5.2.9. төвийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, үйлчлүүлэгч, ажилтны санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;

5.2.10. удирдлага, ажилтныг боловсрол, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтанд хамруулах;

5.3. Төвийн өдөр тутмын болон шуурхай үйл ажиллагааны талаар даргад зөвлөх үүрэг бүхий Удирдлагын зөвлөл, байгууллагын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Ёс зүйн хороог тус тус ажиллуулж болно. Зөвлөл, хорооны ажиллах журмыг дарга батална.

5.4. Төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд батална.

5.5. Дарга нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах зөвлөлд сонгогдох, шашны болон төрийн бус байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

5.6. Дарга нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

5.7. Дэд дарга, ерөнхий нягтлан бодогч, нэгжийн дарга нар нь эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд тэдгээрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

5.8. Даргын зөвшөөрснөөс бусад тохиолдолд байгууллагын нууц, дотоод мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах, хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.

5.9. Эрх бүхий албан тушаалтан нь санаатайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас төвд хохирол учруулсан бол хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуулна.

Зургаа. Төвийн санхүүжилт, санхүүгийн тайлан тэнцэл, бүртгэл

6.1. Төв нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, байгууллага, хамт олны хандив, өөрийн үйл ажиллагааны орлого, гадаадын зээл тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжнэ.

6.2. Төвийн санхүүгийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

6.3. Төвийн санхүүгийн тайланд дараахь зүйлсийг тусгана:

6.3.1. баланс; 6.3.2. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан; 6.3.3. мөнгөн гүйлгээний тайлан; 6.3.4. өмчийн өөрчлөлтийн тайлан; 6.3.5. тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн;

6.3.6. байгууллага, иргэд, ажилтнаас авах авлага, тэдгээрийн үүссэн шалтгаан, барагдуулалтын явц;

6.3.7. санхүүгийн тайлангийн тодруулга; 6.3.8. нэмэлт тайлбар.

6.4. Төвийн санхүү бүртгэлийн нэгж болон Ерөнхий нягтлан бодогч хуулиар тогтоосон журмын дагуу анхан шатны нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

6.5. Санхүүгийн тайланг даргын зөвлөлд танилцуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.6. Эд хөрөнгийн дотоод тооллогыг хугацаанд нь явуулж, жилийн эцсийн тайлан тэнцэлд тусгана.

6.7. Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөгөөний төслийг санхүүгийн жил эхлэхээс 3 сарын өмнө гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар зардлын дээд хязгаарыг батлуулна.

6.8. Төвийн санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлыг дарга, ерөнхий нягтлан бодогч хариуцна.

Долоо. Хяналт, шалгалт

7.1. Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний болон энэ дүрмийн хэрэгжилтэд тавих хяналт нь Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжлийн болон төвийн дотоод хяналтаас бүрдэнэ.

7.2. Төвийн дарга нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үйл ажиллагааны хэвийн байдалд тавих өдөр тутмын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг холбогдох удирдах дээд байгууллагын өмнө хариуцна.

7.3. Өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг ерөнхий нягтлан бодогч хариуцна.

Найм. Төвийн баримт бичгийн хадгалалт

8.1. Төв нь албан хэрэг хөтлөлт, хадгалалтын нийтлэг журмыг мөрдөх бөгөөд дараахь баримт бичгийг хадгална:

Төрийн мэдээлэл · 2019 · № 32 (1085)1211–1220-р хуудас