Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1081)
— 1059 —

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

дахь хэсгийн “электрон” гэснийг “цахим” гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “орон нутгийн” гэснийг “аймаг, нийслэл, сум, дүүрэг,” гэж, 16 дугаар зүйлийн 16.3.3 дахь заалтын “журмын” гэснийг “шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа” гэж, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн “6.1.3-т” гэснийг “7.1.7-д” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтын “Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт” гэснийг “үндэсний болон гадаад валют” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтын дугаарыг “6.1.6” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын дугаарыг “7.1.9” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын дугаарыг “9.1.7” гэж, 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалтын дугаарыг “16.3.7” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын “шуудангаар” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын “шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс,” гэснийг, Зургадугаар бүлгийн гарчгийн “, хүргэх хугацаа” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Шуудангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.4, 3.5 дахь заалт нэмсүгэй:

“3.4.шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй;

3.5.өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах үүргээ биелүүлээгүй;”

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тээврийн буудал,” гэсний дараа “орон нутгийн замын пост, гүүр,” гэж нэмсүгэй.

Төрийн мэдээлэл · 2019 · № 28 (1081)1059-р хуудас