Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1076)
— 865 —

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай

буцаан олгох албан татварын хэмжээг хянан тодорхойлж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлэх;

28.4.3.энэ хуулийн 28.4.1-д заасан буцаан олголтыг дараа жилийн 2 дугаар улиралд багтаан олгох.

28.5.Энэ хуулийн 28.4-т заасан албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих харилцааг зохицуулсан журмыг татварын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ БУСАД

29 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

29.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ
МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх албан татварын хэмжээг 2006 оны 06

дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ.

2 дугаар зүйл.Суутган төлөгч нь албан татвар төлөгчид 2019 оны татварын жилд олгосон орлогод 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнана.

3 дугаар зүйл.Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлэх энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлж, 2020 оны татварын жилд эдлүүлнэ.

4 дүгээр зүйл.Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд энэ хуулийн 3 дугаар зүйл хамаарахгүй.

5 дугаар зүйл.2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12, 24.6-д заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг албан татвар төлөгч 2019 оны татварын жилд бүрэн эдэлж дуусаагүй тохиолдолд үлдэх хэсгийг 2020 оны татварын жилээс үргэлжлүүлэн эдлүүлнэ. 6 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3.1-д заасан хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолно.

7 дугаар зүйл.Хувь хүний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авсан, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг тооцохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан зарчмыг баримтална.

8 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2, 3, 5 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

9 дүгээр зүйл.Энэ хуулийг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2019 · № 23 (1076)865–866-р хуудас