Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 12
(1065)
— 439 —

Дүрэм батлах тухай № 396

2.4.5. улсын бүртгэлийн байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг сүлжээний топологи зурагтай байх.

Гурав. Бусад

3.1. Бүртгэлийн байгууллагын цахим мэдээллийн сангийн системд ашиглагдаж байгаа компьютерийн үйлдлийн систем, сүлжээний нэгдсэн хяналт, мониторингийн системийн хорт кодоос хамгаалах програм хангамж нь албан ёсны эрхтэй байх бөгөөд хариуцсан ажилтан хүчинтэй байх хугацааг хянана.

3.2. Цахим мэдээллийн санд холбогдсон компьютерийг гадны ямар нэгэн сүлжээ болон интернетэд холбохгүй, компьютерт тоглоом, кино, дуу, клип, дүрс агуулсан бусад файл суулгахгүй, бусад ажилтныг сүлжээнд холбохгүй байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 396 хот

Дүрэм батлах тухай

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.4, 6.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Иргэний үнэмлэхийн тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 338 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэний үнэмлэх (цаашид “иргэний үнэмлэх” гэх) олгох, эзэмших, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ дүрмийг дагаж мөрдөнө.

1.2. Иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэн болохыг гэрчлэх бичиг баримт байна.

1.3. Иргэний үнэмлэх нь улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх түлхүүр болно.

1.4. Иргэний үнэмлэхэд тухайн иргэний дараахь мэдээлэл байна:

1.4.1. иргэний цээж зураг; 1.4.2. овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр; 1.4.3. төрсөн он, сар, өдөр; 1.4.4. регистрийн дугаар; 1.4.5. хүйс; 1.4.6. олгосон байгууллагын нэр; 1.4.7. олгосон он, сар, өдөр; 1.4.8. хүчинтэй байх хугацаа; 1.4.9. иргэний оршин суугаа газрын хаяг; 1.4.10. иргэний бүртгэлийн дугаар.

1.5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.6-д заасны дагуу иргэний үнэмлэхийн санах ой (чип)-д энэ дүрмийн 1.4-т зааснаас гадна иргэний дараахь хувийн мэдээллийг тэмдэглэнэ:

1.5.1. иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийн өөрчлөлт; 1.5.2. төрсөн газар (аймаг, нийслэл, сум, дүүрэг); 1.5.3. биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)- ийн мэдээлэл; 1.5.4. иргэний цахим гарын үсэг; 1.5.5. иргэний үнэмлэхийн дугаар.

1.6. Иргэний үнэмлэхийг сольж, эсхүл дахин олгоход иргэний бүртгэлийн дугаарыг өөрчлөхгүй.

Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолын хавсралт

Хоёр. Иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалах

2.1. Иргэний үнэмлэхийг 16 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн (цаашид “иргэн” гэх)-д анх удаа олгоно.

2.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, эсхүл Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэнд иргэний үнэмлэх олгоно.

2.3. Энэ журмын 2.1, 2.2-т заасан иргэн иргэний үнэмлэх авахдаа биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийн бүртгэлд бүртгүүлнэ.

2.4. Дараахь тохиолдолд иргэнд иргэний үнэмлэхийг сольж олгоно:

2.4.1. иргэн 25 нас, 45 нас хүрч иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийн бүртгэлд дахин бүртгүүлсэн;

2.4.2. овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, хүйс өөрчлөгдсөн, эсхүл дүр төрхийн өөрчлөлт орсон.

2.5. Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний иргэний үнэмлэхийг эцэг (эх), асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно.

2.6. Иргэний үнэмлэхийг тухайн иргэн өөрөө эзэмшинэ.

2.7. Иргэн иргэний үнэмлэх эзэмшихэд дараахь үүрэг хүлээнэ:

2.7.1. иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах; 2.7.2. оршин суугаа газрын хаягаа өөрчлөх тохиолдолд харьяалагдах сум, хорооны улсын бүртгэгчид хандан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, иргэний үнэмлэхийн санах ой (чип)-д байнга оршин суух газрын хаягийн мэдээллээ тэмдэглүүлэх.

2.8. Иргэний эрх зүйн чадамжгүй болох нь шүүхээр тогтоогдсон иргэний иргэний үнэмлэхийг түүний хууль ёсны асран хамгаалагч хадгална.

2.9. Асрамжийн байгууллагад амьдарч байгаа иргэн иргэний үнэмлэхээ тухайн асрамжийн байгууллагын захиргаанд хадгалуулж болно.

2.10. Шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан иргэний иргэний үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх бөгөөд тухайн иргэний иргэний үнэмлэхийг хоригдож байгаа хорих анги хадгална.

2.11. Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хугацаа дууссан, хорих ялыг өөр төрлийн ялаар сольсон, хорих ялаас өвчний учир чөлөөлөгдсөн, өршөөл, уучлал үзүүлсэн, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан тохиолдолд тухайн иргэнд иргэний үнэмлэхийг буцаан өгнө.

2.12. Шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл оногдуулсан, эсхүл албадан эмчилгээ хийлгэж байгаа иргэний иргэний үнэмлэхийг тухайн баривчлах байр, албадан эмчилгээ хийх байгууллагын захиргаа хураан авч, шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц тухайн иргэнд буцаан өгнө.

2.13. Улсын бүртгэлийн байгууллага нас барсны бүртгэлд бүртгэгдсэн иргэний иргэний үнэмлэхийг хүчингүй болгож, гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл, садангийн хүн авах хүсэлт гаргавал түүнд хадгалуулахаар өгч болно.

Гурав. Бусад

3.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан хүний иргэний үнэмлэхийг харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хураан авч 14 хоногийн дотор, хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар хураан авсан тохиолдолд 30 хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3.2. Иргэн нь иргэний үнэмлэхийг гэмтээх, бусдад барьцаалуулах, хууль тогтоомжид зааснаас бусад этгээд бусдын үнэмлэхийг төвлөрүүлэн хадгалах, барьцаалж авах, гэмтээх, ашиглахыг хориглоно.

3.3. Гээгдсэн иргэний үнэмлэхийг олсон хүн түүнийг 72 цагийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасагт мэдэгдэж, хүлээлгэн өгнө.

3.4. Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Төрийн мэдээлэл · 2019 · № 12 (1065)439–442-р хуудас