Журам батлах тухай № 397
3.5. Иргэний үнэмлэхийн олголт, иргэний үнэмлэхийн санах ой (чип) дахь мэдээлэлд улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг хяналт тавина.
3.6. Иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалахтай холбогдон гарсан өргөдөл, гомдлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 397 хот
Журам батлах тухай
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2, 4.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл (цаашид “эрхийн улсын бүртгэл” гэх)-ийг хөтлөхөд энэ журмыг баримтална.
1.2. Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг нотлох баримт