Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, програм хангамжийн ерөнхий шаардлага батлах тухай № 395
3.6. Гэрчилгээг дахин олгоход улсын бүртгэлийн дугаар өөрчлөгдөхгүй.
3.7. Гэрчилгээг мэдүүлэг гаргагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно.
2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 395 хот
Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, програм хангамжийн ерөнхий шаардлага батлах тухай
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, програм хангамжийн ерөнхий шаардлага”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
Засгийн газрын 2018 оны 395 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Улсын бүртгэлийн цахим мэдээллийн систем нь цахим мэдээллийн сан, програм хангамж, сүлжээ, техник, тоног төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд цахим мэдээллийн санг бүрдүүлэх, програм хангамжийг боловсруулах, сүлжээ, техник, тоног төхөөрөмжийн шийдлийг төлөвлөхөд энэхүү журмыг баримтална.
1.2. Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан, програм хангамж, сүлжээ, техник, тоног төхөөрөмж нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна:
1.2.1. мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт;
1.2.2. мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын үйл ажиллагааны стандарт;
1.2.3. мэдээллийн технологийн сүлжээний аюулгүй байдлын стандарт;
1.2.4. мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын стандарт;
1.2.5. програм хангамжийн инженерчлэлийн стандарт.
Хоёр. Цахим мэдээллийн сангийн систем
2.1. Цахим мэдээллийн сангийн системд дараахь шаардлага тавигдана:
2.1.1. Windows server, Oracle enterprice linux зэрэг үйлдлийн системийн боломжит сүүлийн хувилбарыг ашиглах;
2.1.2. Oracle database, MSSQL, MySQL зэрэг мэдээллийн сангийн технологийн боломжит сүүлийн хувилбарыг ашиглах;
2.1.3. цахим мэдээллийн сангийн системийн аюулгүй байдлыг хангахад Database Firewall, кибер халдлагыг илрүүлэх, хамгаалах, урьдчилан сэргийлэх (IDS/IPS) зэрэг шинэ төхөөрөмж, системийг ашиглах;
2.1.4. цахим мэдээллийн сангийн системийн нөөцлөлтийг бүрэн (full), өөрчлөлт (differential), нэмэлт (incremental) байдлаар хийх;
2.1.5. цахим мэдээллийн сангийн системд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед түүнийг сэргээх зорилгоор өөр газар байрлах нөөц төв (Disaster Recovery)-тэй байх; 2.1.6. цахим мэдээллийн сангийн системд ашиглаж байгаа технологи, програм хангамж нь албан ёсны эрхтэй байх бөгөөд үйлдвэрлэгчийн албан ёсны засвар үйлчилгээг авдаг байх;
2.1.7. бүх хэрэглэгчийн цахим мэдээллийн сангийн системд хандсан хандалт, хийсэн үйлдлийн талаарх лог бүртгэлийг (тусдаа серверт) хадгалдаг байх;
2.1.8. цахим мэдээллийн сангийн системд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх.
2.2. Програм хангамжид дараахь шаардлага тавигдана:
2.2.1. бүртгэлийн байгууллагын програм хангамжийн эх код нь тухайн байгууллагын өмч байх бөгөөд түүнийг нууц хамгаалах ажилтан хадгалдаг байх;
2.2.2. програм хангамж боловсруулахад хэвшмэл нэр томьёо хэрэглэх;
2.2.3. сүлжээнд болон бие даан ажиллах боломжтой байх; 2.2.4. мэдээлэл оруулах, шалгах үйлдэл автоматжсан байх; 2.2.5. хадгалалт, хамгаалалт, нууцлалын аюулгүй байдал бүрэн хангагдсан байх;
2.2.6. үйлдлийн систем болон интернет хөтөч зэрэг хэрэглээний бусад програм хангамжаас хамааралгүй байх;
2.2.7. хэрэглэгч тус бүрийг нэвтрэх нэр, нууц үгээр хангах боломжтой байх;
2.2.8. анхааруулга санамж (алдааны мэдээлэл)-тай байх; 2.2.9. гарын авлага програмд уншигдах байдлаар бэлтгэгдсэн байх;
2.2.10. програм хангамжийн интерфэйс (GUI) монгол хэлээр байх.
2.3. Сүлжээ, техник, тоног төхөөрөмжид дараахь шаардлага тавигдана:
2.3.1. цахим мэдээллийн сангийн системийн сервер нь дэвшилтэт технологийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглахыг эрмэлзэх бөгөөд техникийн үзүүлэлт нь хамгийн багадаа дараахь шаардлагыг хангасан байна:
Төхөөрөмжийн нэр Үзүүлэлт
Processor Up to four Intel® Xeon® SP, up to 28 cores
Memory Up to 64 GB
I/O & Ports Network daughter card options 4x 1Gb
HDD 2 TB SAS, SSD x 5
2.3.2. цахим мэдээллийн сангийн системийн хадгалах төхөөрөмж нь дэвшилтэт технологийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглахыг эрмэлзэх бөгөөд техникийн үзүүлэлт нь хамгийн багадаа дараахь шаардлагыг хангасан байна:
Төхөөрөмжийн нэр Үзүүлэлт
Processor Single Intel® Xeon® 1.7G,
Memory 32 GB Mem, Entry Config
HDD 2TB SAS, SSD x 12
2.4. Сүлжээний зохион байгуулалт, дэд бүтцэд дараахь шаардлага тавигдана:
2.4.1. бүртгэлийн сүлжээг дотоод болон гадаад (интернэт) гэж физик түвшинд хуваан зохион байгуулах;
2.4.2. сүлжээний зохион байгуулалтыг аюулгүй байдлын түвшингээр нь гурван бүсэд хуваах:
2.4.2.1. нэгдүгээр түвшин-бүртгэлийн дотоод сүлжээ (inside); 2.4.2.2. хоёрдугаар түвшин-хосолсон сүлжээ (DMZ);
2.4.2.3. гуравдугаар түвшин-интернэт сүлжээ (outside) • www.burtgel.mn • burtgel.gov.mn • opendata.burtgel.gov.mn • email.gov.mn • intranet.gov.mn.
2.4.3. бүртгэлийн байгууллагын дотоод сүлжээнд утасгүй сүлжээний технологийг ашиглахгүй байх;
2.4.4. сүлжээний хэвийн ажиллагаа, аюулгүй байдлын нэгдсэн хяналт, мониторингийн системтэй байх;