Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1061)
— 271 —

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ

ГЭМТ ЭТГЭЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс, цаашид “талууд” гэх,

гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон түүнийг таслан зогсооход чиглэсэн хоёр улсын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулах замаар гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэхэд эрмэлзэн,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

3. Энэхүү гэрээнд талуудын харилцан тохиролцсоноор энэхүү гэрээний салшгүй хэсэг болох нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь энэхүү зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болно.

21 дүгээр зүйл

Аль ч тал нөгөө талдаа бичгээр мэдэгдэл хүргүүлснээр энэхүү гэрээг цуцалж болно. Энэхүү мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 6 сарын дараа энэхүү гэрээг цуцлагдсанд тооцно.

Энэхүү гэрээг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо монгол, орос болон англи хэлээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй байна. Гэрээг тайлбарлахад зөрүү гарвал англи хэлээрх эх бичвэрийг баримтална.

МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ХУУЛЬ ЗҮЙН САЙД О.Л.СЛИЖЕВСКИЙ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

1 дүгээр зүйл Шилжүүлэх үүрэг

Аль ч тал нөгөө талдаа хүсэлтийн дагуу болон талуудын үндэсний хууль тогтоомж, энэхүү гэрээний заалтыг үндэслэн, хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвcгэрт байгаа нь тогтоогдсон, шилжүүлбэл зохих гэмт хэрэгт холбогдуулан хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх, эсхүл тогтоол гүйцэтгэх зорилгоор эрэн сурвалжлагдаж буй аливаа этгээдийг шилжүүлэх үүрэгтэй.

2 дугаар зүйл Шилжүүлбэл зохих гэмт хэрэг

1. Энэхүү гэрээний зорилгоор шилжүүлбэл зохих гэмт хэрэгт хүсэлт гаргах үед талуудын хууль тогтоомжид зааснаар нэг (1)-ээс доошгүй жилийн хугацаатай хорих ял шийтгүүлэх, эсхүл илүү хүнд ял оногдуулах гэмт хэргийг ойлгоно.

2. Гэмт этгээд шилжүүлэх хүсэлт нь хүсэлт гаргагч талын шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлбэл зохих аливаа гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн этгээдэд хамааралтай бөгөөд ялын хугацаа дуусахад зургаан (6) сараас доошгүй хугацаа үлдсэн тохиолдолд шилжүүлж болно.

3. Энэхүү зүйлийн зорилгоор аливаа гэмт хэрэг нь талуудын хууль тогтоомжоор гэмт хэрэгт тооцогдох эсэхийг тодорхойлоход. Үүнд:

а/ хоёр талын хууль тогтоомжийн дагуу тухайн гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн нэг ангилалд хамаарах, эсхүл тухайн гэмт хэрэг адил нэр томьёогоор хэрэглэгдэхээс үл хамаарна;

b/ шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг бүхэлд нь авч үзнэ.

4. Хэрэв гэмт этгээд шилжүүлэх хүсэлтийг тухайн этгээдийн татвар, гаалийн хураамж, гадаад валютын хяналт, эсхүл бусад орлоготой холбоотой хууль тогтоомж зөрчсөнтэй нь холбогдуулан гаргасан бол хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжид хүсэлт гаргагч талын хууль тогтоомжоор заасан ижил төрлийн татвар буюу хураамж байхгүй, эсхүл гадаад валютын хяналт, гаалийн хураамж, татвартай холбоотой заалт байхгүй нь түүнд татгалзах үндэслэл болохгүй.

5. Хэрэв тухайн гэмт хэргийг хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрээс гадна үйлдсэн бол хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжоор түүний нутаг дэвсгэрээс гадна уг гэмт хэрэгтэй ижил төрлийн нөхцөлд үйлдэгдсэн гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхээр заасан бол гэмт этгээдийг шилжүүлэхийг зөвшөөрнө. Хэрэв хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжид ийнхүү заагаагүй бол хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээд шилжүүлэхийг өөрийн үзэмжээр зөвшөөрч болно.

6. Хэрэв гэмт этгээд шилжүүлэх хүсэлт нь хоёр талын хууль тогтоомжоор хариуцлага хүлээлгэхээр заасан хэд хэдэн тусдаа гэмт хэрэгтэй холбоотой боловч тэдгээрийн зарим нь энэхүү зүйлийн 1 болон 2 дахь заалтад дурдсан нөхцөлд нийцэхгүй байгаа бол, тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргүүдийн ядаж нэг нь шилжүүлбэл зохих гэмт хэрэг байгаа тохиолдолд уг этгээдийг шилжүүлж болно.

3 дугаар зүйл Шилжүүлэхээс татгалзах зайлшгүй үндэслэл

Энэхүү гэрээнд зааснаар дараахь нөхцөлд гэмт этгээд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй. Үүнд:

a/ Хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээд шилжүүлэх хүсэлт гаргах болсон гэмт хэрэг нь улс төрийн гэмт хэрэг, эсхүл улс төрийн гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэрэг гэж үзвэл. Улс төрийн гэмт хэрэг гэдэгт дараах гэмт хэрэг хамаарахгүй:

i/ Төрийн тэргүүн, эсхүл Засгийн газрын тэргүүн болон түүний гэр бүлийн гишүүдийн амь насанд халдсан болон халдахыг завдсан, эсхүл ii/ хоёр талын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр харьяалал тогтоох болон гэмт этгээд шилжүүлэх үүрэг хүлээсэн гэмт хэрэг, түүн дотор, гэхдээ түүгээр хязгаарлагдахгүйгээр төрлөөр устгах, алан хядах, эсхүл хүн барьцаалахтай холбоотой хүлээсэн үүрэг хамаарна.

b/ гэмт этгээд шилжүүлэх хүсэлт гаргах болсон гэмт хэрэгт шилжүүлэн өгөхийг хүссэн гэмт этгээдэд хүсэлт хүлээн авагч талд шүүхийн эцсийн шийдвэр гарсан бол;

c/ гэмт этгээд шилжүүлэх хүсэлт гаргах болсон гэмт хэрэгт аль нэг талын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах, эсхүл тогтоол гүйцэтгэх боломжгүй, мөн түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол;

d/ хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээд шилжүүлэх хүсэлтийг тухайн этгээдийг арьсны өнгө, шашин шүтлэг, иргэний харьяалал, хүйс болон улс төрийн үзэл бодлоос нь шалтгаалан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах, ял оногдуулах зорилгоор, эсхүл тухайн этгээдийн эрх ашгийг эдгээрийн аль нэг шалтгаанаар хохироохоор гаргасан байна гэж үзэх хангалттай үндэслэл байвал;

e/ гэмт этгээд шилжүүлэх нь хүсэлт хүлээн авагч талын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулахаар бол;

f/ шилжүүлэн өгөхийг хүссэн гэмт этгээдийг гуравдагч улсаас хүсэлт хүлээн авагч талд өмнө нь шилжүүлсэн бөгөөд, уг улсаас хүсэлт гаргагч талд гэмт этгээдийг дамжуулан шилжүүлэх хүсэлтэд зөвшөөрөл өгөөгүй бол;

g/ хүсэлт хүлээн авагч тал олон улсын эрх зүйн дагуу шилжүүлэн өгөхийг хүссэн гэмт этгээдэд орогнол олгосон, эсхүл шилжүүлэхээс татгалзах хамгаалалтаар хангасан бол;

h/ гэмт этгээд шилжүүлэх хүсэлт гаргах болсон гэмт хэрэг нь цэргийн эрх зүйгээр гэмт хэрэгт тооцогддог бөгөөд ердийн эрүүгийн эрх зүйгээр гэмт хэрэгт давхар тооцогддоггүй бол.

4 дүгээр зүйл Шилжүүлэхээс татгалзаж болох үндэслэл

Энэхүү гэрээнд зааснаар дараахь тохиолдолд гэмт этгээд шилжүүлэхээс татгалзаж болно. Үүнд:

a/ гэмт этгээд шилжүүлэх хүсэлт гаргах болсон гэмт хэрэг нь хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжийн дагуу тухайн улсын нутаг дэвсгэрт бүхэлдээ, эсхүл хэсэгтээ үйлдэгдсэн бол;

b/ шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээд гуравдагч улсад гэмт этгээд шилжүүлэхийг хүсэх болсон гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, эсхүл цагаатгагдсан бөгөөд хэрэв ял шийтгүүлсэн бол яллах тогтоол нь бүрэн гүйцэтгэгдсэн, эсхүл гүйцэтгэх шаардлагагүй болсон бол;

c/ онцгой тохиолдолд хүсэлт хүлээн авагч тал хүсэлт гаргагч талын ашиг сонирхол, гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан шилжүүлж

өгөхийг хүссэн гэмт этгээдийн хувийн нөхцөл байдлын улмаас гэмт этгээд шилжүүлэх нь хүмүүнлэг үзэлтэй нийцэхгүй гэж үзвэл;

d/ хүсэлт гаргагч талын хууль тогтоомжийн дагуу шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулахаар заасан бөгөөд хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжоор цаазаар авах ялыг хориглосон тохиолдолд хүсэлт гаргагч тал цаазаар авах ял оногдуулахгүй, хэрэв оногдуулсан бол гүйцэтгэхгүй гэх баталгаа гаргаагүй бол гэмт этгээд шилжүүлэхээс татгалзаж болно.

5 дугаар зүйл Харьяат иргэнийг шилжүүлэн өгөх

1. Энэхүү гэрээнд заасны дагуу аль ч тал өөрийн харьяат иргэнээ шилжүүлэх үүрэг хүлээхгүй.

2. Хэрэв гэмт этгээд шилжүүлэх хүсэлтэд шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийн иргэний харьяаллын улмаас татгалзсан бол хүсэлт хүлээн авагч тал хүсэлт гаргагч талын хүсэлтээр талуудын үндэсний хууль тогтоомжийн дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгуулахаар эрүүгийн хэргийн материалыг өөрийн эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

6 дугаар зүйл Гэмт этгээд шилжүүлэх хүсэлт болон шаардлагатай баримт бичиг

1. Гэмт этгээд шилжүүлэх хүсэлтийг бичгээр үйлдэнэ. Хүсэлт, хавсралт баримт бичгүүд болон харилцаа холбоог дипломат шугамаар, эсхүл талуудын эрх бүхий төв байгууллага хоорондоо шууд дамжуулан хүргүүлнэ.

2. Гэмт этгээд шилжүүлэх хүсэлтэд бүх тохиолдолд дараахь баримт бичгийг хавсаргана. Үүнд:

а/ шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийг тодорхойлох баримт бичиг, мэдээлэл, үүнд хэрэв боломжтой бол гадаад байдлын дүрслэл, зураг, хурууны хээ, иргэний харьяалал болон байж болох байршил;

b/ хэргийн үйл баримтын тодорхойлолт, гэмт хэрэг үйлдсэн огноо болон газар, хэргийн үйл явцын мэдээний хамт;

c/ гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн хэсэг болон гэмт хэргийг тодорхойлж буй хуулийн заалт;

d/ гэмт хэрэгт оногдуулах ялыг тодорхойлсон хуулийн заалт; e/ эрүүгийн хэрэг мөрдөн шалгах, тогтоол гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацааны тухай хуулийн заалт.

3. Хэрэв гэмт этгээд шилжүүлэх хүсэлт нь гэмт хэрэгт яллагдаж буй этгээдтэй холбоотой бол уг хүсэлтэд хүсэлт гаргагч талын шүүх болон бусад эрх бүхий байгууллагын баривчлах болон цагдан хорих тухайн шийдвэрийн баталгаат хуулбарыг хавсаргана.

4. Хэрэв гэмт этгээд шилжүүлэх хүсэлт ял шийтгүүлсэн этгээдтэй холбоотой бол уг хүсэлтэд дараахь материалыг хавсаргана. Үүнд:

а/ Шүүхийн шийдвэр болон ялын тогтоолын баталгаажуулсан хуулбар, эдлээгүй үлдсэн ялын хугацааг тусгасан ялын гүйцэтгэлийн тодорхойлолт;

b/ боломжтой бол тухайн этгээдийг баривчлах зөвшөөрөл, эсхүл тухайн этгээдийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр баривчилсан тухай баримт бичгийн баталгаажуулсан хуулбар. 5. Энэхүү гэрээний дагуу гаргасан гэмт этгээд шилжүүлэх хүсэлт, түүний дагалдах баримт бичиг болон бусад харилцаа холбооны мэдээлэлд хүсэлт гаргагч талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, хүсэлт гаргагч эрх бүхий байгууллагын албан ёсны тамгаар баталгаажуулсан байна.

7 дугаар зүйл Эрх бүхий төв байгууллага

1. Энэхүү гэрээний зорилгоор Монгол Улсын эрх бүхий төв байгууллага нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын эрх бүхий төв байгууллага нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий прокурорын газар байна.

2. Эрх бүхий төв байгууллага өөрчлөгдсөн, эсхүл бүрэн эрх нь өөр байгууллагад шилжсэн тохиолдолд тухайн тал нөгөө талдаа дипломат шугамаар нэн даруй мэдэгдэнэ.

8 дугаар зүйл Хэл

Энэхүү гэрээний дагуу илгээж буй гэмт этгээд шилжүүлэх хүсэлт, дагалдах баримт бичиг болон бусад харилцаа холбооны мэдээллийг хүсэлт гаргагч талын албан ёсны аль нэг хэлээр үйлдэх бөгөөд хүсэлт хүлээн авагч талын албан ёсны аль нэг хэлээр, эсхүл англи хэлээр хөрвүүлсэн баталгаат орчуулгыг хавсаргасан байна.

9 дүгээр зүйл Нэмэлт мэдээлэл

1. Хэрэв хүсэлт хүлээн авагч тал энэхүү гэрээнд заасны дагуу гэмт этгээд шилжүүлэх хүсэлтийн үндэслэл болгон ирүүлсэн мэдээллийг хангалтгүй гэж үзвэл түүний тогтоосон хугацаанд, гэхдээ 60 (жар) хоногоос хэтрүүлэхгүй хугацаанд нэмэлт мэдээлэл шаардаж болно.

2. Шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийг цагдан хорьсон бөгөөд өгсөн нэмэлт мэдээлэл нь энэхүү гэрээнд зааснаар хангалтгүй, эсхүл тогтоосон хугацаанд хүлээн аваагүй тохиолдолд тухайн этгээдийг чөлөөлж болно. Энэхүү заалтын дагуу чөлөөлөгдсөн этгээдийг нэмэлт мэдээлэл хүлээн авах хугацаа өнгөрсний дараа шаардлагатай мэдээллийг хүлээн авсан бол дахин баривчилж болно.

3. Энэхүү зүйлийн 2 дахь заалтад зааснаар тухайн этгээдийг чөлөөлөх бол энэ талаар хүсэлт хүлээн авагч тал хүсэлт гаргагч талд нэн даруй мэдэгдэнэ.

10 дугаар зүйл Цагдан хорих

1. Яаралтай тохиолдолд гэмт этгээд шилжүүлэх тухай албан ёсны хүсэлт гаргахаас өмнө тухайн тал шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийг цагдан хорихыг хүсэж болно. Цагдан хорих хүсэлтийг дипломат шугамаар, шууд, эсхүл олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (ИНТЕРПОЛ)- ын шугамаар дамжуулан хүсэлт хүлээн авагч талын эрх бүхий төв байгууллагад хүргүүлнэ.

2. Цагдан хорих хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд дараахь мэдээллийг тусгасан байна. Үүнд:

a/ шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийн танилцуулга, түүний иргэний харьяаллын мэдээллийн хамт;

b/ хэрвээ мэдэгдэж байгаа бол шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийн байршлын тодорхойлолт;

c/ хэргийн үйл баримтын товч танилцуулга, гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа болон газрын тухай мэдээллийн хамт;

d/ гэмт хэргийн мөн чанар болон холбогдох хуулийн заалтын танилцуулга;

e/ шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийг баривчлах зөвшөөрөл, цагдан хорих хэлбэрээр таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, эсхүл ял шийтгэсэн тогтоол байгаа талаар тодорхойлолт;

f/ гэмт этгээд шилжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг хүргүүлэх тухай мэдэгдэл.

3. Хүсэлт гаргагч талд хүсэлтийн хариуг болон хүсэлтэд татгалзсан тохиолдолд шалтгааныг нэн даруй мэдэгдэнэ.

4. Хэрэв хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээд шилжүүлэх тухай албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг энэхүү гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу хүлээн аваагүй бол тус гэрээний дагуу цагдан хоригдсон этгээдийг цагдан хорьсон өдрөөс эхлэн 60 (жар) хоногийн хугацаа өнгөрснөөс хойш чөлөөлнө.

5. Шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийг энэхүү зүйлийн 4 дэх заалтын дагуу цагдан хорихоос сулласан нь түүнийг шилжүүлэх тухай хүсэлт болон холбогдох баримт бичгийг нөхөж авсан тохиолдолд дахин цагдан хорих болон шилжүүлэхэд саад болохгүй.

11 дүгээр зүйл Хялбаршуулсан журмаар шилжүүлэх

Хэрэв шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээд хүсэлт хүлээн авагч талын эрх бүхий төв байгууллага болон шүүхэд түүнийг шилжүүлэхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдвэл хүсэлт хүлээн авагч тал өөрийн хууль тогтоомжийн хүрээнд тухайн этгээдийг шилжүүлэх шуурхай арга хэмжээ авна.

12 дугаар зүйл Нэгэн зэрэг гаргасан хэд хэдэн хүсэлт

Хэрэв шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийг түүний үйлдсэн гэмт хэрэг, эсхүл өөр гэмт хэрэгтэй нь холбогдуулан хүсэлт гаргагч талаас гадна хоёр болон түүнээс дээш улсаас нэгэн зэрэг шилжүүлж өгөх хүсэлт хүлээн авсан тохиолдолд хүсэлт хүлээн авагч тал аль улсад шилжүүлэхээ шийдвэрлэн энэхүү шийдвэрээ тус улсуудад болон хүсэлт гаргагч талд мэдэгдэнэ.

13 дугаар зүйл Хорих хугацааг тодорхойлох

Талуудын хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх этгээдийг хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэрт саатуулах, цагдан хорих болон хуяглан хүргэх хугацааг хүсэлт гаргагч тал тухайн этгээдийн хоригдох ерөнхий хугацаанд оруулан тооцно.

14 дүгээр зүйл Шилжүүлэн өгөх хүсэлтийн талаар шийдвэр гаргах

1. Хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээд шилжүүлэх хүсэлтийг өөрийн хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх бөгөөд шийдвэрээ хүсэлт гаргагч талын эрх бүхий төв байгууллагад шууд, эсхүл дипломат шугамаар нэн даруй мэдэгдэнэ.

2. Гэмт этгээд шилжүүлэх хүсэлтэд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзах болсон шалтгааныг мэдэгдэнэ.

15 дугаар зүйл Гэмт этгээдийг хүлээлгэн өгөх

1. Хүсэлт хүлээн авагч тал тохиролцсон өдөр, газар болон талуудын хүлээн зөвшөөрсөн арга хэлбэрээр шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийг хүсэлт гаргагч талын эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө.

2. Хүсэлт гаргагч тал шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийг боломжит хугацаанд, гэхдээ 60 (жар) хоногоос хэтрүүлэлгүй хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэрээс хүлээн авах бөгөөд, хэрэв энэхүү хугацаанд хүлээн аваагүй тохиолдолд хүсэлт хүлээн авагч тал түүнийг чөлөөлж тухайн гэмт хэрэгт нь холбогдуулан шилжүүлэхээс татгалзаж болно.

3. Хэрэв аль нэг тал өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гэмт этгээдийг хүлээлгэн өгөх, эсхүл хүлээн авах боломжгүй бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд энэхүү зүйлийн 2 дахь заалт үйлчлэхгүй. Хоёр тал энэхүү зүйлийн дагуу гэмт этгээдийг хүлээлгэн өгөх, хүлээн авах өдөр, газар болон арга хэлбэрийг дахин тохиролцоно.

16 дугаар зүйл Хойшлуулах буюу түр шилжүүлэх

1. Хэрвээ шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээд шилжүүлэх болсон гэмт хэргээс өөр гэмт хэрэгт хүсэлт хүлээн авагч талд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, эсхүл ял эдэлж байгаа бол хүсэлт хүлээн авагч тал шилжүүлэх шийдвэр гаргасны дараа тухайн этгээдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал, эсхүл ялаа эдэлж дуустал шилжүүлэх ажиллагааг түр хойшлуулж болно.

2. Хэрэв шилжүүлэх этгээдийг хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд шилжүүлж болохоор бол тухайн этгээдийг шилжүүлэхийг хойшлуулахын оронд хүсэлт гаргагч талд эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах зорилгоор талуудын тохиролцсон хугацаанд болон нөхцөлийн дагуу түр шилжүүлж болно. 3. Түр шилжүүлсэн этгээдийг хүсэлт гаргагч талд цагдан хорих бөгөөд шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа энэхүү зүйлийн 2 дахь заалтад заасан хугацаанд хүсэлт хүлээн авагч талд цагдан хорихоор буцаан шилжүүлнэ.

4. Түр шилжүүлсний дараа хүсэлт хүлээн авагч талд буцаан шилжүүлсэн этгээдийг энэхүү гэрээ болон талуудын хууль тогтоомжийн дагуу таслан шийдвэрлэх тогтоолоор ял эдлүүлэхээр бүр мөсөн шилжүүлж болно.

17 дугаар зүйл Эд хөрөнгийг хүлээлгэн өгөх

1. Гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтэд зөвшөөрсөн тохиолдолд хүсэлт гаргагч талд түүний хүсэлтийн дагуу хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомж болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зохих хэмжээнд харгалзан үзэж хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэрт олдсон, шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийн гэмт хэргийн улмаас олж авсан, эсхүл нотлох баримтын хэмжээнд хэрэглэж болох бүх эд хөрөнгийг хүлээлгэн өгч болно.

2. Хүсэлт гаргагч талаас хүсэлт гаргавал энэхүү зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу эд хөрөнгийг тухайн шилжүүлэхийг хүссэн этгээдийг нас барсан, сураггүй алга болсон, эсхүл оргон зайлсан шалтгаанаар шилжүүлэх боломжгүй байсан ч хүсэлт гаргагч талд хүлээлгэн өгч болно.

3. Энэхүү зүйлийн 1 дэх заалтад дурдсан эд хөрөнгийг өөр гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд шаардлагатай бол энэхүү ажиллагаа дуустал хүсэлт хүлээн авагч талд шилжүүлэхийг түр хойшлуулж болно.

4. Хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомж болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах үндсэн дээр хүсэлт хүлээн авагч талд, түүний шаардсанаар энэхүү зүйлийн дагуу шилжүүлсэн аливаа эд хөрөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа үнэ төлбөргүйгээр буцаан шилжүүлнэ.

18 дугаар зүйл Тусгай зохицуулалт

Энэхүү гэрээний дагуу шилжүүлсэн этгээдийг дор дурдсанаас бусад тохиолдолд шилжүүлэхээс өмнө хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрт үйлдсэн өөр аливаа гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгаж, эсхүл ял шийтгэл оногдуулж болохгүй:

a/ хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээдийг шилжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ зорилгоор энэхүү гэрээний 6 дугаар зүйлд заасан баримт бичиг, мэдээлэл болон шилжүүлж буй этгээд гэмт хэрэгт хамааралтайг тодорхойлсон тодорхойлолтыг хүлээн авсан бол;

b/ хэрэв шилжүүлсэн этгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа, ял оногдуулсан тохиолдолд ял шийтгэлээ эдэлж дууссан буюу чөлөөлөгдсөний дараа 30 (гуч) хоногийн дотор хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрийг орхин яваагүй бол. Энэхүү хугацаанд тухайн этгээдийн өөрөөс шалтгаалахгүй учир шалтгааны улмаас хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрийг орхин явах боломжгүй байсан хугацааг оруулахгүй.

c/ хэрэв тухайн этгээд хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрийг орхин явсны дараа өөрийн сайн дурын үндсэн дээр эргэн ирсэн бол.

19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнг мэдэгдэх

Хүсэлт гаргагч тал хүсэлт хүлээн авагч талд шилжүүлсэн гэмт этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнг мэдэгдэнэ. Хүсэлт хүлээн авагч талын хүсэлтээр түүнд хэргийн эцсийн шийдвэрийн хуулбарыг хүргүүлнэ.

20 дугаар зүйл Дамжин өнгөрүүлэх 1. Аль нэг тал гэмт этгээдийг гуравдагч улсаас нөгөө талын нутаг дэвсгэрээр дамжуулан шилжүүлэх бол тухайн тал нөгөө талаас дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл хүснэ. Дамжин өнгөрүүлэх хүсэлтэд дамжин өнгөрүүлэх гэмт этгээдийн иргэний харьяаллын мэдээллийг багтаасан танилцуулга болон хэргийн үйл баримтын талаар товч мэдээллийг тусгана. Дамжин өнгөрүүлэх хугацаанд дамжин өнгөрүүлэх этгээдийг хорионд байлгана.

2. Дамжин өнгөрүүлж буй талд зогсолт хийлгүйгээр агаарын тээвэр ашиглан явах тохиолдолд дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл авах шаардлагагүй. Төлөвлөгдөөгүй зогсолт хийсэн тохиолдолд нутаг дэвсгэр дээр нь зогсолт хийгдсэн тал энэхүү зүйлийн 1 дэх заалтын дагуу нөгөө талаас дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл авахыг шаардаж болно. Төлөвлөгдөөгүй зогсолт хийснээс хойш 96 (ерэн зургаа) цагийн дотор шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлж буй тал шилжүүлж буй гэмт этгээдийг саатуулна.

3. Дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл нь шилжүүлж буй этгээдийг дагалдан яваа ажилтнууд нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрүүлж буй талын эрх бүхий байгууллагаас тухайн этгээдийг хорионд байлгахад дэмжлэг авах зөвшөөрлийг агуулна.

4. Хэрэв боломжит хугацаанд шилжүүлгийг үргэлжлүүлээгүй бол нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлэх тал энэхүү зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорионд буй этгээдийг хорионоос суллахаар шийдвэрлэж болно.

21 дүгээр зүйл Зардал

1. Хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээд шилжүүлэх хүсэлтийг биелүүлэхтэй холбогдон өөрийнх нь эрх мэдлийн хүрээнд хийгдсэн ажиллагааны зардлыг хариуцна.

2. Хүсэлт хүлээн авагч тал шилжүүлж өгөхийг хүссэн гэмт этгээдийг баривчлах, цагдан хорих болон эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдон өөрийн нутаг дэвсгэр дээр гарсан зардлыг хариуцна.

3. Хүсэлт гаргагч тал шилжүүлэх этгээдийг гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхтэй холбоотой зардлыг хариуцна.

22 дугаар зүйл Зөвлөлдөх

1. Аль нэг талын хүсэлт гаргаснаар талууд энэхүү гэрээг тайлбарлах, хэрэглэх талаар зөвлөлдөнө.

2. Хоёр талын эрх бүхий төв байгууллагууд энэхүү гэрээг бүхэлд нь, эсхүл аливаа нэгэн хэргийн хувьд тайлбарлах, хэрэглэх болон хэрэгжүүлэх талаар нэг нэгэнтэйгээ шууд зөвлөлдөж болно.

23 дугаар зүйл Гэрээг хүчин төгөлдөр болгох, хэрэгжүүлэх, өөрчлөх болон цуцлах

1. Энэхүү гэрээ талууд түүнийг хүчин төгөлдөр болоход шаардагдах дотоодын шаардлагыг биелүүлж дууссан тухайгаа нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 (гуч) хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү гэрээ түүнийг хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт мөн адил үйлчилнэ.

3. Талуудын харилцан зөвшөөрснөөр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлт нь талууд ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардлагатай дотоодын шаардлагыг биелүүлсэн талаар дипломат шугамаар бичгээр нэг нэгэндээ мэдэгдсэн өдрөөс хойш 30 (гуч) хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Төрийн мэдээлэл · 2019 · № 8 (1061)271–283-р хуудас