Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай № 251
2018 оны 8 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 251 хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: “Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүн”-ийг “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 24 дүгээр хавсралт болгон 1 дүгээр хавсралт, “Дэлхийн өвийн үндэсний хорооны ажиллах журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Засгийн газрын 2018 оны 251 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
Дарга: Гадаад харилцааны дэд сайд
Орлогч дарга -Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга;
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга.
Гишүүд: -Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал;
-Соёлын өвийн үндэсний төвийн захирал;
-Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал;
-Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал;
-ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн дарга;
-Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга;
-Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга;
-Дэлхийн өв-Увс нуурын ай сав газрын хамгаалалтын захиргааны дарга;
-Байгаль хамгааллын судалгаа, хөгжлийн төвийн ерөнхийлөгч (тохиролцсоноор);
-Хөшөө дурсгал, дурсгалт газрын Олон Улсын зөвлөлийн Монголын хорооны дарга (тохиролцсоноор).
Нарийн бичгийн -Байгаль орчин аялал жуулчлалын дарга яамны Дэлхийн өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн;
-ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Дэлхийн өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн;
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дэлхийн өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Дэлхийн өвийн Үндэсний хороо (цаашид “Хороо” гэх)-ны үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Хороо нь ЮНЕСКО-гийн 1972 оны Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцын хэрэгжилтийг хангах, дэлхийн өвд болон дэлхийн өвийн үндэсний урьдчилсан жагсаалтад бүртгэгдсэн дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангах талаар байгаль орчны болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
1.3. Хороо нь үйл ажиллагаандаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгон ажиллана.
1.4. Хороо нь үйл ажиллагаагаа Засгийн газарт тайлагнаж, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисст танилцуулна.
Хоёр. Хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1. Хороо нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. Хорооны дарга нь Гадаад харилцааны дэд сайд байна.
2.2. Хорооны бүрэлдэхүүнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, байгалийн болон соёлын өвийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачдын төлөөллийг оруулна.
2.3. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хуралд нийт гишүүдийн ердийн олонхи оролцсоноор хурлыг хүчинтэйд тооцно.
2.4. Хорооны хуралд гишүүнийг төлөөлөн оролцохгүй.
2.5. Хорооны хурлыг хагас жилд нэг удаа зохион байгуулна. Шаардлагатай бол Хорооны даргын санаачилгаар, эсхүл Хорооны гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурлыг хуралдуулж болно.
Засгийн газрын 2018 оны 251 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
2.6. Хорооны дарга Хорооны ээлжит болон ээлжит бус хурлыг удирдах бөгөөд түүний эзгүйд орлогч дарга удирдана.
2.7. Хорооны нарийн бичгийн дарга хурлаар хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг хурал болохоос хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр гишүүдэд хүргүүлнэ.
2.8. Хорооны хурлаар хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
2.9. Хорооны хурлын шийдвэр, тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд түүнд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулна.
2.10. Хороо хурлын дэгээ өөрөө тогтооно.
Гурав. Хорооны чиг үүрэг
3.1. Хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. ЮНЕСКО-гийн 1972 оны Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагад зөвлөгөө өгөх;
3.1.2. дэлхийн өвийн үндэсний урьдчилсан жагсаалтыг шинэчлэх болон дэлхийн өвд нэр дэвшүүлэх дурсгалын талаар санал дүгнэлт гаргах;
3.1.3. дэлхийн өвийн болон дэлхийн өвийн үндэсний урьдчилсан жагсаалтад бүртгэгдсэн дурсгалын хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах талаар санал боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх;
3.1.4. дэлхийн өвийн дурсгалт газрын менежментийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал өгөх;
3.1.5. дэлхийн өвийн дурсгалт газрын менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хоёр жил тутам дүгнэн, зөвлөмж өгөх;
3.1.6. дэлхийн өвийн дурсгалт газрын хугацаат тайланг хэлэлцэж зөвлөгөө өгөх;
3.1.7. дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;
3.1.8. дэлхийн өвийг сурталчлах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
3.1.9. конвенцын хүрээнд зохион байгуулагдах хурал, чуулган, ерөнхий ассамблейд оролцох төлөөлөгчдийг батлах, удирдамжийн төслийг хэлэлцэж, санал өгөх;
3.1.10. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
3.2. Хороо нь үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Гадаад харилцаа, Байгаль орчин, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн нэгдүгээр сард багтаан батална.
Дөрөв. Хорооны бүрэлдэхүүний бүрэн эрх
4.1. Хорооны дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4.1.1. хорооны хурлын товыг тогтоох; 4.1.2. хорооны хурлаар хэлэлцэх асуудлыг хорооны орлогч даргатай зөвлөж тогтоох;
4.1.3. хурлын шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлэх; 4.1.4. хороог гадаад, дотоодод төлөөлөх; 4.1.5. хорооны гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих;
4.1.6. хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг, судалгааны баг томилж ажиллуулах; 4.1.7. хорооны гишүүнийг чөлөөлөх, томилох талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх; 4.2. Хорооны гишүүд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1. хорооны хуралд саналын эрхтэй оролцох; 4.2.2. дэлхийн өвийн асуудлаар санал боловсруулж хорооны хурлаар хэлэлцүүлэх;
4.2.3. хорооны даргын өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах;
4.2.4. дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай чөлөөтэй танилцах, заавар зөвлөгөө өгөх; 4.2.5. хорооны хурлаас гарсан шийдвэрийг дагаж, хуралдаанд гишүүдийн илэрхийлсэн зөрүүтэй байр суурийн талаарх мэдээллийг бусдад дамжуулахгүй байх;
4.3. Хорооны нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.3.1. хорооны хуралд саналын эрхгүй оролцох;
4.3.2. хорооны хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах; 4.3.3. хорооны гишүүдийг холбогдох мэдээллээр хангах; 4.3.4. хорооны хурлын тэмдэглэлийг хөтлөх, албажуулах; 4.3.5. хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах;
4.3.6. хорооны үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгалах, архивлах.
4.4. Хорооны гишүүдэд хорооны даргын гарын үсгээр баталгаажсан үнэмлэх олгоно.
4.5. Хорооны дарга, орлогч дарга, гишүүд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцын хүрээнд зохион байгуулагдах хурал, чуулган, ерөнхий ассамблейд төлөөлөгчөөр оролцох эрхтэй.
Тав. Бусад асуудал
5.1. Хорооны үйл ажиллагааны зардлыг Байгаль орчны болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад хуваарилсан зардлаас санхүүжүүлнэ.