Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1051)
— 1724 —

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 89

2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 89 хот Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Хавдисламын Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Хавдисламын Баделханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 46 (1051)1724-р хуудас