Үзэсгэлэн худалдааны тухай № 87
2018 оны 3 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 87 хот
Үзэсгэлэн худалдааны тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд
4.8. Цэргийн албаны тухай хуулийн 30.7-д заасны дагуу цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцогдсон иргэн цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн анхан шатны бэлтгэл олгох сургалтад заавал хамрагдана.
Тав. Бусад
5.1. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага алба хаагч иргэнийг дуудсан хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлж сургалтад хамрагдах, оногдуулсан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангана.
5.2. Алба хаагч иргэнийг цэргийн дүйцүүлэх албаны сургалтад хамрагдах, энэхүү журмын 3.2-т заасан үүргийг гүйцэтгэх хугацаанд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалыг үндсэн байгууллага нь хэвээр хадгалж, дундаж цалин хөлсийг олгоно.
5.3. Зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан газарт ирээгүй, төлөвлөгөөт сургалтыг удаа дараа тасалсан, оногдуулсан үүргийг биелүүлэхээс зайлсхийсэн болон энэхүү журмыг зөрчсөн алба хаагч иргэнийг цэргийн дүйцүүлэх албанаас хасч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.4. Цэргийн дүйцүүлэх албанаас хасагдсан иргэн цэргийн алба хаах үүргээс чөлөөлөгдөхгүй.
5.5. Цэргийн дүйцүүлэх албанд иргэнийг авах, уг албыг хаах, түүнээс хасах, халахтай холбогдсон зөрчил, маргааныг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
5.6. Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн иргэн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.