Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(1039)
— 1050 —

Журам батлах тухай № 80

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 3 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 80 хот

Журам батлах тухай

Цэргийн албаны тухай хуулийн 30.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД
ЦЭРГИЙН АЛБЫГ БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэн (цаашид “иргэн” гэх)-ий цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолын хавсралт

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Үржинбадамын Түмэнжаргалыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Ширчингийн Алтанцэцэгийг Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

1.2. Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж нь энэхүү журмыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болно.

1.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараагийн жилд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны талаарх саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 6 дугаар сард хүргүүлнэ.

1.4. Цэргийн албаны тухай хуулийн 30.5-д заасны дагуу цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүр батална.

1.5. Засгийн газраас тухайн жилд тогтоосон цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал сум, дүүрэгт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батална.

1.6. Иргэнээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна.

Хоёр. Иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх

2.1. Иргэнийг дараах шалтгаанаар цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж болно:

2.1.1. сүм, хийдэд албан ёсоор шавилан суугаа; 2.1.2. шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй болохыг цэрэг татлагын товчоо тодорхойлсон.

2.2. Иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтээ сум, хорооны Засаг даргаар уламжлан харьяалагдах аймаг, дүүргийн цэрэг татлагын товчоонд гаргана.

2.3. Аймаг, дүүргийн Засаг дарга цэрэг татлагын товчооны саналыг үндэслэн иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж, алба хаалгах шийдвэрийг гаргана.

2.4. Аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (цаашид “цэргийн штаб” гэх) иргэнтэй цэргийн дүйцүүлэх алба хаах тухай гэрээ байгуулж, биелэлтийг дүгнэнэ.

2.5. Цэргийн дүйцүүлэх алба хаах тухай гэрээнд дараах асуудлыг тусгана:

2.5.1. талуудын эрх, үүрэг; 2.5.2. талуудын хүлээх хариуцлага; 2.5.3. гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа; 2.5.4. гэрээ цуцлах нөхцөл; 2.5.5. гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах; 2.5.6. бусад асуудал.

2.6. Цэргийн дүйцүүлэх алба хаах тухай гэрээг 2 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.

Гурав. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах

3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар иргэнээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах ажлыг хариуцна.

3.2. Цэргийн штабын санал, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын шийдвэрээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэн (цаашид “алба хаагч иргэн” гэх) дараах үүргийг гүйцэтгэнэ:

3.2.1. тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

3.2.2. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох;

3.2.3. хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх;

3.2.4. улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох;

3.2.5. хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;

3.2.6. орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх;

3.2.7. улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох.

3.3. Алба хаагч иргэн алба хаах хугацаандаа 6 сараас доошгүй хугацаагаар энэхүү журмын 3.2-т заасан үүргийг биечлэн гүйцэтгэсэн байна.

3.4. Аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг дарга алба хаагч иргэнийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, багаж хэрэгслээр хангаж, үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.5. Алба хаагч иргэн оршин суугаа газраасаа 5-аас дээш хоногоор гадагш явах тохиолдолд аймаг, дүүргийн цэргийн штаб, эсхүл сум, хороонд бүртгүүлнэ.

3.6. Цэргийн албаны тухай хуулийн 30.2-т заасан хугацаагаар цэргийн дүйцүүлэх албыг хаасан иргэнийг аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын шийдвэрээр халж, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.

3.7. Аймаг, нийслэл (дүүрэг)-ийн цэргийн штаб нь алба хаагч иргэнд алба хаах хуудас олгох, сургалтад хамрагдаж, үүрэг гүйцэтгэсэн тухай бүртгэл хөтлөх, цэргийн үүрэгтний үнэмлэхэд алба хаасан тэмдэглэлийг хийх болон цэргийн дүйцүүлэх албаны бүртгэл тооцоо, тайлан, мэдээллийн асуудлыг хариуцна.

3.8. Аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг дарга оногдуулсан үүргээ биелүүлсэн алба хаагч иргэнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулж, дээд шатны байгууллагын шагналд тодорхойлж болно.

Дөрөв. Цэргийн дүйцүүлэх албаны сургалт

4.1. Цэргийн дүйцүүлэх албаны сургалтыг аймаг, нийслэл (дүүрэг)- ийн цэргийн штаб зохион байгуулж, төрийн цэргийн байгууллагуудын орон нутаг дахь анги, салбар, нэгж мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.

4.2. Цэргийн дүйцүүлэх албаны сургалт нь цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтаас бүрдэнэ.

4.3. Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.4. Аймаг, нийслэл (дүүрэг)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн алба хаахтай холбоотой зардлыг тухайн төсвийн жилийн батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зардлын хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр батална.

4.5. Цэргийн дүйцүүлэх албаны сургалтад хамрагдсан хугацааг биечлэн үүрэг гүйцэтгэсэнд тооцож, энэхүү журмын 3.3-т заасан хугацаанд оруулна.

4.6. Цэргийн дүйцүүлэх албаны сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж болно.

4.7. Цэргийн албаны тухай хуулийн 30.6-д заасны дагуу цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаасанд тооцогдсон төрийн тусгай алба хаагч цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдана.

Төрийн мэдээлэл · 2018 · № 34 (1039)1050–1053-р хуудас