Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 96
2018 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 96 хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1, Ахмад настны тухай хуулийн 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаар тогтоолын хавсралтыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь долоо хоногт зохион байгуулж байхаар тогтоосугай.
2. Үзэсгэлэн худалдааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран зохион байгуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга С.Батболдод тус тус даалгаж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, холбогдох төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод зөвлөсүгэй.
3. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авч, “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож байхыг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд уриалсугай.