Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
НОТАРИАТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.6, 4.7 дахь хэсэг нэмсүгэй: “4.6.Нотариатч нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс улсын бүртгэлийн байгууллагатай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим сангаас мэдээлэл авах гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.
4.7.Нотариатч нь энэ хуулийн 4.6-д заасны дагуу авсан мэдээллээ өмчлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, бусдад ашиглуулахыг хориглоно.”
2 дугаар зүйл.Нотариатын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд” гэснийг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 29.10 дахь хэсэг нэмсүгэй:
“29.10.Иргэний өмчийн газрыг эзэмших, ашиглах, түр ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” 2 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь