— 1471 —
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн “2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл” гэснийг “2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн “10 жилд” гэснийг “15 жилд” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухайн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ