Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(741)
— 1471 —

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн “2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл” гэснийг “2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн “10 жилд” гэснийг “15 жилд” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухайн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 24 (741)1471-р хуудас