Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.Улсын бүртгэлийн байгууллага иргэний энгийн гадаад паспорт авах хүсэлтийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цагаачлах хүсэлтийг 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.”
2 дугаар зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба” гэснийг “улсын бүртгэлийн байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 5 дахь заалт, 7, 8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
гэснийг “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан бүртгэлийг хөтлөх” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.