Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1033)
— 937 —

Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталсан Иргэний бүртгэлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11 дэх заалтын “түүний шилжилт хөдөлгөөнийг” гэснийг “өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын “иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөх”

Төрийн мэдээлэл · 2018 · № 28 (1033)937-р хуудас