Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(966)
— 390 —

Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дипломат албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/231 дүгээр зүйл: “231 дүгээр зүйл.Гэр бүлийн гишүүний ажлын байрны баталгаа

231.1.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах ажилтны эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажил олгогч түүнд томилолтын хугацаагаар чөлөө олгоно.

231.2.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах томилолтын хугацаа дуусч эх орондоо бүрмөсөн буцаж ирэхэд энэ хуулийн 231.1-д заасан ажил олгогч тухайн ажилтны эхнэр буюу нөхрийг ажлын байраар хангах үүрэгтэй.

231.3.Энэ хуулийн 231.1-д заасан ажил олгогч татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо цөөрсөн, хасагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу зохицуулна.”

2/4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг:

“4.6.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрснөөс бусад тохиолдо лд төрийн болон нутгийн захиргааны бусад байгууллага, түүний нэгж, салбар, төлөөлөгчийн газрыг гадаад улсад байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулахыг хориглоно.”

3/15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг:

“15.6.Энэ хуулийн 15.5-д заасны дагуу дипломат албанд ажиллуулах журмыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

4/18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалт:

“18.1.5.суугаа орны сургуулийн өмнөх боловсролын сургалт

Төрийн мэдээлэл · 2017 · № 9 (966)390-р хуудас