Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 3, 4, 14 дүгээр зүйлийн 2, 3, 20 дугаар зүйлийн 1, 2, 22 дугаар зүйлийн 1, 3, 4, 6, 23 дугаар зүйлийн 1, 2, 26 дугаар зүйлийн 3, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “гадаадын иргэн, харьяатын” гэснийг “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэж, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Гадаадын иргэн, харьяатын” гэснийг “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсгийн “гадаадын иргэн, харьяатын” гэснийг “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэж, 6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн “Гадаадын иргэн, харьяатын” гэснийг “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.