Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1032)
— 877 —

Монгол Улсын батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр хот МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ

/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын “дайчилгааны” гэснийг “дайчилгаатай” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.3.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр хот

ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсгийн “цэрэг-стратегийн” гэсний дараа “бэлтгэл” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсгийн “Дайчилгааны” гэснийг “Дайчилгаатай” гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.5, 33.14, 33.15 дахь хэсгийн “дайчилгааны” гэснийг “дайчилгаатай” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 27 (1032)877-р хуудас