Монгол Улсын батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай
3/11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг:
“11.1.Улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын шийдвэрээр Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.”
4/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг: “18.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээч нь улсын нисэхийн нислэг-техникийн шинжлэн шалгах комисс томилуулах тухай саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, батлуулна.”
3 дугаар зүйл.Улсын нисэхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Улсын” гэснийг “Байлдааны агаарын хөлгөөс бусад улсын” гэж, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн “Улсын” гэснийг “Сургууль- байлдааны нислэгээс бусад тохиолдолд улсын” гэж тус тус өөрчилсүгэй.
2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн “2018” гэснийг “2028” гэж өөрчилсүгэй.