Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1032)
— 869 —

Монгол Улсын батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай

23 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын нууцлал

23.1.Орон нутгийн хамгаалалтын талаарх мэдээллийн нууцын зэрэглэлийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн3 дагуу тогтооно.

24 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1.Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд4 заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

3Төрийн болон албаны нууцын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 11 дугаарт нийтлэгдсэн. 4Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1.6.“орон нутгийн хамгаалалт” гэж Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 4.1.1-д заасныг;”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Орон нутгийн хамгаалалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 27 (1032)869-р хуудас