Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(1031)
— 827 —

Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай

2/45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэг:

45.4.Энэ хуульд нийцүүлэн холбогдох этгээдийн нэгдлийн оролцогчийг тодорхойлох зорилгоор Монголбанк, банкны гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээлэл өгнө.

4 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.3 дахь хэсгийн “онцгой дэглэм тогтоосон” гэснийг “банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн” гэж, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн “62.2-т” гэснийг “66.2-т” гэж, тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсгийн “нэгдлийн оролцогч” гэснийг, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 43.2.12 дахь заалтын “энэ” гэснийг, 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх заалтын “гүйцэтгэх” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Банкны тухай хуулиар” гэснийг “Банкны тухай хууль тогтоомжоор” гэж, 15 дахь хэсгийн “Банкны тухай хууль” гэснийг “Банкны тухай хууль тогтоомж” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2018 · № 26 (1031)827-р хуудас