Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(1031)
— 826 —

Банкны тухай хуульд /шинэчилсэн найруулга/ нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 43.6 дахь хэсэг нэмсүгэй:

“43.6.Монголбанк хуульд заасан албадлагын арга хэмжээ авах, хяналт шалгалт хийх журмыг батална.”

2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Төв банк /Монголбанк/-ны тухай хууль,” гэсний дараа “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Банкны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг:

44.4.Энэ хуулийн 44.1-д заасан нэгдсэн хяналт шалгалтыг дараах байдлаар хийнэ:

44.4.1.нэгдсэн хяналт шалгалтад хамруулах шаардлагатай банкны нэгдлийн холбогдох хэсгийг тодорхойлох;

44.4.2.энэ хуулийн 44.4.1-д заасан хэсэгт хамаарах банкны нэгдэлд оролцогчдын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, мэдээлэлд үндэслэн тэдгээрийн санхүү, төлбөрийн чадвар, хоорондын хөрөнгийн урсгал, нэг оролцогчоос нөгөөд оруулсан хөрөнгө, өглөг, авлага, зээл, банкны нэгдлийн оролцогч хоорондын санхүүгийн бусад хэлцэл, гүйлгээний хамаарал болон банкны нэгдлийн хэмжээнд үүсч болзошгүй эрсдэлийг тодорхойлох;

44.4.3.банк, банкны нэгдлийн оролцогч, эсхүл банкны нэгдлийн хэмжээний санхүү, төлбөрийн чадварын байдалд санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас тавьж байгаа зохистой харьцааны болон бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг дангаар нь болон нэгдсэн байдлаар тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгөх.

Төрийн мэдээлэл · 2018 · № 26 (1031)826-р хуудас