Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1032)
— 870 —

Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд нэмэлт оруулах тухай

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр хот

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 28.4 дэх хэсэг нэмсүгэй:

“28.4.Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 11.5, 11.6-д заасан сургалтыг энэ хуулийн 28.1.1-д заасан сургалттай хамтатган зохион байгуулж болно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Орон нутгийн хамгаалалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 15.28 дугаар зүйл нэмсүгэй:

“15.28 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын тухай хууль зөрчих

1.Орон нутгийн хамгаалалтын томилгоот үүргээ гүйцэтгээгүй, аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлээгүй, эсхүл орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн болон ажилтныг үүрэг гүйцэтгэх боломжоор хангах, орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамруулах үүргээ биелүүлээгүй, эсхүл аймаг, нийслэлийн Засаг даргаас

Төрийн мэдээлэл · 2018 · № 27 (1032)870-р хуудас