Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Арбитрын тухай хуулийн 23 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 23.3 дахь хэсэг нэмсүгэй:
“23.3.Арбитрын ажиллагаа эхэлснээс хойш талууд эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулж болно.”
2 дугаар зүйл.Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7 дахь заалтын “нотариатч” гэсний дараа, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн “төлөөлөгч” гэсний дараа “, эвлэрүүлэн зуучлагч” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Арбитрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн “талууд эвлэрвэл” гэснийг “талууд бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрвэл” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 45.6 дахь хэсэг нэмсүгэй:
“45.6.Тэжээн тэтгэх тухай гэрээг талууд эвлэрүүлэн зуучлалын журмаар байгуулж болно.” 2 дугаар зүйл.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа