Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(964)
— 221 —

Арбитрын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

51.2.1.тухайн маргаан нь арбитрын хэлэлцээрт хамаарч байгаа;

51.2.2.дампуурлын хэргийн хариуцагч нь дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө арбитрын хэлэлцээр байгуулсан;

51.2.3.хэрэг гүйцэтгэгч, эрх хүлээн авагч нь арбитрын хэлэлцээрийг агуулсан гэрээнээс татгалзаагүй.

52 дугаар зүйл.Бусад

52.1.Энэ хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах харилцааг шууд тусгайлан зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол энэ хуулийн үндсэн зарчимд нийцүүлэн зохицуулна.

52.2.Энэ хуулийн 37.1.1, 45.2.1-д зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэл, түүний хариу тайлбарт холбогдох заалт нь сөрөг нэхэмжлэл, түүний хариу тайлбарт нэгэн адил хамаарна.

52.3.Энэ хуулийн 40 дүгээр зүйлээс бусад зүйлд талууд тодорхой асуудлыг тодорхойлох эрхтэй байхаар заасан нь арбитрыг оролцуулан гуравдагч этгээдэд уг асуудлыг тодорхойлох эрхээ шилжүүлэх талуудын эрхэд нэгэн адил хамаарна.

52.4.Талууд тохиролцсон, эсхүл тохиролцоо байж болох тухай үйл баримтыг, эсхүл бусад тохиролцоог энэ хуульд аливаа байдлаар дурдсан бол тохиролцоонд дурдсан арбитрын дүрмийг тухайн тохиролцоотой адилтган үзнэ. Арбитрын ажиллагаа эхлэхээс өмнө, эсхүл эхэлсний дараа талуудын тохиролцон зөвшөөрсөн, эсхүл сонгосон арбитрын дүрмийн заалт нь энэ хуулийн заавал мөрдвөл зохих заалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2003 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Арбитрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Төрийн мэдээлэл · 2017 · № 7 (964)221-р хуудас