Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(964)
— 222 —

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай

2 дугаар зүйл.Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай Арван дөрөвдүгээр1 бүлэг нэмсүгэй:

“АРВАН ДӨРӨВДҮГЭЭР1 БҮЛЭГ АРБИТРЫН АЖИЛЛАГААНД ШҮҮХ ОРОЛЦОХ

1601 дүгээр зүйл.Арбитрын ажиллагаанд шүүх оролцох

1601.1.Арбитрын хэлэлцээрийн аль нэг тал, эсхүл арбитр нь энэ хуулийн 1602-т зааснаас бусад Арбитрын тухай хуульд заасан өргөдөл, хүсэлтээ мөн хуульд заасан харьяаллын шүүхэд ирүүлнэ.

1601.2.Энэ хуулийн 1601.1-д заасан өргөдөл, хүсэлтэд арбитрын хэлэлцээрийн талуудын нэр, хаяг, арбитрын ажиллагааны харьяалал, маргаан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа буюу явуулсан арбитр, нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэхийг хүсч байгаа ажиллагааг явуулах үндэслэл, шаардлагын талаар тусгана.

1601.3.Шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шүүх шийдвэртээ хүсэлтийг хангасан болон хангахаас татгалзсан үндэслэлийг заана.

1602 дугаар зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөл

1602.1.Арбитрын хэлэлцээрийн тал нь Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлээр арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлөө Арбитрын тухай хуульд заасан харьяаллын шүүхэд гаргаж болно.

1602.2.Энэ хуулийн 1602.1-д заасан өргөдөл гаргагч нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө.

1602.3.Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг бичгээр үйлдэж, өргөдөл гаргагч буюу түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна.

1602.4.Өргөдөлд дараахь зүйлийг тусгана:

1602.4.1.гарчиг; 1602.4.2.үндсэн шийдвэр гаргасан арбитрч, арбитрын бүрэлдэхүүний нэр;

1602.4.3.арбитрын ажиллагаанд оролцогч талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг;

1602.4.4.арбитрын үндсэн шийдвэр гарсан огноо, газар; 1602.4.5.өргөдөл гаргагч арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авсан огноо;

1602.4.6.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл.

1602.5.Энэ хуулийн 1602.4-т заасан өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

1602.5.1.арбитрын үндсэн шийдвэрийн эх хувь буюу түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хэрэв үндсэн шийдвэр гадаад хэлээр бичигдсэн бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;

1602.5.2.арбитрын хэлэлцээрийн эх хувь буюу түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хэрэв хэлэлцээр гадаад хэлээр бичигдсэн бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;

1602.5.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

1602.5.4.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ нотлох баримт;

1602.5.5.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөлд гарын үсэг зурсан этгээдийн бүрэн эрхийг нотолсон баримт бичиг буюу итгэмжлэл.

1602.6.Шүүх энэ зүйлд заасан журмыг зөрчиж гаргасан өргөдлийг буцааж, уг зөрчлийн талаар мэдэгдэнэ.

1603 дугаар зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хянан хэлэлцэх журам

1603.1.Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

1603.2.Шүүх арбитрын хэлэлцээрийн талуудын хүсэлтээр арбитрын хэргийг энэ хуульд заасан журмаар гаргуулан авч болно.

1603.3.Шүүх хуралдаан болох огноо, цаг, газрыг арбитрын маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ. Уг мэдэгдлийг хүлээн авсан этгээд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

1603.4.Шүүх Арбитрын тухай хуулийн 47.2-т заасан арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг талуудын өргөдлийн шаардлага болон татгалзлаа үндэслэж байгаа, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэх замаар тогтооно.

1604 дүгээр зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хэлэлцсэн тухай шүүхийн тогтоол

1604.1.Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэж арбитрын үндсэн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох тухай тогтоол гаргана.

1604.2.Энэ хуулийн 1604.1-д заасан тогтоолд хуульд зааснаас гадна доор дурдсан зүйлийг тусгана:

1604.2.1.маргаж байгаа шийдвэрийн тухай мэдээлэл, түүнийг гаргасан газар;

1604.2.2.маргаж байгаа шийдвэрийг гаргасан арбитрч буюу арбитрын бүрэлдэхүүн;

1604.2.3.арбитрын хэлэлцээрийн талуудын нэр;

1604.2.4.арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийн агуулга;

Төрийн мэдээлэл · 2017 · № 7 (964)222–224-р хуудас