Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(742)
— 1582 —

Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

35 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

35.1.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Өмгөөллийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/12 дугаар зүйлийн 12.6, 12.7 дахь хэсэг:

“12.6.Өмгөөлөгч мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч бол өөрийн явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч аль нэг талд хожим тухайн асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлэх буюу аль нэг талын өмгөөлөгчөөр оролцох, эсхүл урьд өмнө өмгөөлөгчөөр оролцож байсан хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахыг хориглоно.

12.7.Өмгөөлөгч талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох зэргээр талуудын эвлэрэх явдалд саад учруулахыг хориглоно. Өмгөөлөгч маргааныг эвийн журмаар шийдвэрлэх тохиролцооны нөхцөл болон үр дагаврыг эрх зүйн үүднээс үйлчлүүлэгчид тайлбарлах үүрэг хүлээнэ.”

2/15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг:

“15.7.Өмгөөлөгч шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд орохыг хориглоно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 25 (742)1582-р хуудас