Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(993)
— 1937 —

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 157

2.6. Талууд тусламж, үйлчилгээний зардлын төлөвлөгөө, гүйцэтгэл, харилцах дансаар шилжүүлсэн хөрөнгийг улирал бүрийн сүүлийн сарын 28-ны өдрийн дотор тооцоо нийлж баталгаажуулна.

2.7. Нийгмийн даатгалын байгууллага худалдан авсан тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, олгосон санхүүжилтийн талаарх мэдээллийг улирал бүр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Гурав. Бусад

3.1. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын байгууллага нь тусламж, үйлчилгээтэй холбоотой мэдээллээр иргэн, даатгуулагчийг хангаж ажиллана.

3.2. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусламж, үйлчилгээний үр дүн, өртөг, зардлын тооцоо, эрүүл мэндийн даатгалын сангийн болон хүний нөөцийн чадавхын талаар тооцоо, судалгаа хийж санал боловсруулна.

3.4. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд буруутай байгууллага, албан тушаалтан, даатгуулагч хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 157 хот

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Төрийн мэдээлэл · 2017 · № 36 (993)1937-р хуудас