Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(993)
— 1938 —

Журам батлах тухай № 160

2017 оны 6 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 160 хот

Журам батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Гадаадын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүссэн тохиолдолд баримтлах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Гадаад улсын хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, маргаан үүсэх болон маргааныг шийдвэрлэх шатанд энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмыг баримталж ажиллахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга нарт болон төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагад тус тус даалгаж, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын дарга нарт зөвлөмж болгосугай.

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

4.1.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гараг”.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан мөн журмын 4.1.50 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2017 · № 36 (993)1938-р хуудас