Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(993)
— 1934 —

Журам батлах тухай № 156

4.Энэ тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 08 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 22 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Дамдинжамцын Буянтогтохыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

2017 оны 5 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 156 хот

Журам батлах тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааны журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР
ТӨР ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРИМ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6-д заасан төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага гэрээний үндсэн дээр гүйцэтгэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Нийгмийн даатгалын байгууллага гэрээ байгуулсан худалдан авах төлбөрийг нь төр хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээ (цаашид “тусламж, үйлчилгээ” гэх)-ний нэр төрөл болон төлбөрийн хэмжээг эрүүл мэнд, санхүү, төсвийн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. 1.3. Иргэн, даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар, чанарын шалгуур үзүүлэлт, хяналт тавих журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

1.4. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нийгмийн даатгалын төв байгууллага энэхүү журмын 1.2-т заасан тушаалыг үндэслэн жил бүр гэрээ байгуулан тусламж, үйлчилгээг худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулна.

1.5. Энэхүү журмын 1.4-т заасан гэрээнд эрүүл мэндийн байгууллагаас худалдан авах тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө болон төсвийн сарын хуваарь, төлбөр хийх хугацаа, талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарт тавих хяналтын асуудлыг тодорхой тусгана.

1.6. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааны талаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

Засгийн газрын 2017 оны 156 дугаар тогтоолын хавсралт

1.7. Нийгмийн даатгалын байгууллага нь иргэн, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, тусламж, үйлчилгээг худалдан авах, зардлын төлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.

1.8. Иргэн, даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.9.11-д заасан журмын дагуу сонгон шалгаруулна.

1.9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10.1-д заасан даатгалын гэрээг нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан эрүүл мэндийн байгууллага иргэн, даатгуулагчид тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Хоёр. Тусламж, үйлчилгээний санхүүжилт

2.1. Санхүү, төсөв, эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд тухайн төсвийн жилд худалдан авах тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн багцад тусган батлуулна. 2.2. Тухайн жилийн батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг эрүүл мэндийн байгууллага бүрээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл батална.

2.3. Иргэн, даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагад зардлын төлбөрийн тодорхой хувийг батлагдсан төсвийн сарын хуваарийг үндэслэн урьдчилан олгож болно.

2.4. Эрүүл мэндийн байгууллага нь иргэн, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн нэхэмжлэл, жагсаалтыг холбогдох маягтын дагуу цаасан болон цахим хэлбэрээр гарган сар бүрийн 20-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлнэ. 2.5. Нийгмийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн нэхэмжлэл, жагсаалтыг даатгуулагч бүрээр шалгаж, зардлын төлбөрийг гүйцэтгэлээр нь сар бүрийн 25-ны өдрийн дотор эрүүл мэндийн байгууллагын харилцах дансанд шилжүүлнэ.

Төрийн мэдээлэл · 2017 · № 36 (993)1934–1936-р хуудас