Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(988)
— 1847 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 128

6. Зэвсэгт хүчний Жанжин тугийг хадгалж хамгаалах, арчлах, солих, засварлах ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-д заасны дагуу хэрэгжүүлнэ.

7. Зэвсэгт хүчний Жанжин тугийн хадгалалт хамгаалалтад үзлэг хийх, тугчдыг бэлтгэх асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын ажиллагааны удирдлагын газар хариуцна. Зэвсэгт хүчний Жанжин штабт Монгол Улсын төрийн дээд албан тушаалтан, гадаадын цэргийн зочид төлөөлөгчид айлчлах, цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагааны үед тугийн харуулд 2 цэргийн алба хаагчийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын тусгай ротоос томилон гаргана.

8. Зэвсэгт хүчний Жанжин тугийн хамгаалалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-д заасны дагуу гүйцэтгэнэ.

9. Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай жижүүр нь Зэвсэгт хүчний Жанжин тугийн байрны хяналт, дохиоллын хэрэгслийн ажиллагаа, хамгаалалтын байдалд хяналт тавина.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 128 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хишигдэлгэрийн Даваадоржийг эгүүлэн татаж, Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Очийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
Төрийн мэдээлэл · 2017 · № 31 (988)1847-р хуудас