Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(988)
— 1844 —

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрэм батлах тухай № 127

9. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийг арчлах, солих, засварлах журам нь цэргийн ангийн байлдааны тугийнхтай нэгэн адил байна.

10. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн хадгалалт, хамгаалалтад үзлэг хийх, тугчдыг бэлтгэх асуудлыг Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн захирагч, штабын дарга нар хариуцна.

11. Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн жижүүр нь Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн хамгаалалт, тугийн байрын дохиоллын хэрэгслийн ажиллагаа, бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавьж ажиллана.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 127 хот

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрэм батлах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолтыг нэгдүгээр, дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГИЙН ТОДОРХОЙЛОЛТ 1. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин туг нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг, Зэвсэгт хүчний нийт бие

бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, Зэвсэгт хүчний дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавъяаны илэрхийлэл мөн.

2. Зэвсэгт хүчний Жанжин тугийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гардуулна. Түүнийг гардуулах, залах, хадгалж хамгаалах журмыг цэргийн нийтлэг дүрмээр тогтооно.

3. Жанжин туг нь сүлд, далбаа, ишнээс бүрдэнэ.

4. Тугийн сүлд нь гилбэр, орой, залаа, бүчтэй байна.

4.1. Гилбэрийг 30 см урттай гангаар хийнэ.

4.2. Орой нь бад цэцгэн хөлтрөгтэй, зэвэрдэггүй төмөрлөгөөр бүрсэн 20 см голчтой, дээвэр, 81 сүвэгч бүхий 3 см өргөн хүрээтэй монгол гэрийн хэлбэртэй байна.

4.3. Залааг хар, хээр зүсмийн азарганы 25 см урттай хөхөл дэлээр хийнэ. 4.4. Дөрвөн бүчийг хар өнгийн савхиар 90 хэмийн өнцөгтэй хэл гарган хийж, залааны гадуур унжуулан хооронд нь бүслүүрээр холбож, уулзвар дээр нь зэвэрдэггүй төмөрлөгөөр бүрсэн 3 см голчтой дөрвөн толийг бэхэлнэ. 4.5. Гилбэр, оройг онгиор холбож, тугийн ишинд бэхэлнэ. 5. Далбааг 200*150 см-ын харьцаатай улаан өнгийн хамба хилэн даавуугаар хийж, давхарлаж оёно. Далбааны дээд, баруун, доод талаараа шар цацагтай, далбааг ишинд уях дөрвөн бүчтэй байна.

5.1. Далбааны хоёр тал голдоо Төрийн сүлдтэй, сүлдний зүүн талд “Монгол Улсын”, сүлдний баруун талд “Зэвсэгт хүчний жанжин туг” гэсэн уйгаржин монгол бичиглэлтэй байна.

6. Тугийн ишийг 3.5 см голчтой 250 см урт хус модоор хийж, улаан хүрэн өнгийн будгаар будсан байна. Тугийг хоргонд байрлуулахад ашиглах богино иштэй байж болно.

7. Тугийг дагалдаж хос цацаг бүхий алтан шар манжлага тугийн ишинд уягдана.

8. Тугийн гэрийг 220*50 см-ын харьцаатай улаан хүрэн өнгийн торгомсог эдээр оёж хийнэ. Гэрийг бөхлөхөд зориулсан бүчтэй байна. Мөн аяны байдалд авч явахад зориулагдсан тусгай хайрцагтай байна.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГИЙН ДҮРЭМ

1. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Жанжин тугтай байна.

2. Зэвсэгт хүчний Жанжин тугийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх болон төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын үзлэг, нэгдсэн тооллого, эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагаа давтах, төрийн дуулал дуулах хүндэтгэлийн арга хэмжээ, энхийг дэмжих ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийг үдэн гаргах зэрэг цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд “Цэргийн нийтлэг дүрэм”-ийн дагуу зална.

3. Зэвсэгт хүчний Жанжин тугийг Зэвсэгт хүчний Жанжин штабт тусгайлан зассан байранд хүндэтгэлтэйгээр байрлуулах ба түүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын байнгын байрлалаас гадагш Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар, байнгын байрлалд зохион байгуулагдах арга хэмжээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргын зөвшөөрлийн бичгээр залж гаргана.

4. Зэвсэгт хүчний Жанжин тугийн залагч, тугч, туг хамгаалагчид залж гаргах, буцааж залах үед дагалдах хүндэт харуулын салааны бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилно.

5. Тугийг залж гаргах, жагсаалд байрлуулах, буцааж залах ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасны дагуу гүйцэтгэнэ. Туг залах бүрэлдэхүүн тугийн бүрэн бүтэн байдлыг шалган “Жанжин тугийг хүлээн авах дэвтэр”-т гарын үсэг зурж хүлээн авах ба хүлээлгэн өгөхдөө “Жанжин тугийн үзлэгийн дэвтэр”-т тэмдэглэж, туг хүлээн авсан албан тушаалтантай хамт гарын үсэг зурна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралт

Төрийн мэдээлэл · 2017 · № 31 (988)1844–1846-р хуудас