Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай № 129
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 129 хот
Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай Цагдаагийн албаны тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан; Монгол Улсын Засгийн газар “Цагдаагийн албаны бэлгэ тэмдэг, тугны загвар, хэрэглэх журам батлах тухай” 73 дугаар тогтоол, “Журам батлах тухай” 75 дугаар тогтоолыг тус тус баталсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цагдаагийн байгууллагын тугны загвар, хэрэглэх журмыг батлах тухай” 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар зарлиг, “Журам батлах тухай” 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 103 дугаар зарлигийг тус тус бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 1.25 Индекс: 200003