Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
бус үйлдлийг нуух, авлига авах, хуулиар хамгаалсан төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулсан, зөрчсөн гэм буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг холбогдох хуулиар зохицуулна.
30.3.Энэ хуулийн 29.2-т заасан гэрээг зөрчсөн этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.
30.4.Инновацийн төсөлтэй холбоотой мэдээллийг санаатайгаар гуравдагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн бол уг этгээдийг албан тушаалаас нь халж, инновацийн салбарт үйл ажиллагааг эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасна.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “өндөр технологийн асуудал” гэснийг “өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн “үйлчилгээний түшиц байгууллага,” гэсний