Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(916)
— 409 —

Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ХӨдӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ дЭМжИХ

ТУХАЙ ХУУЛЬд ӨӨРчЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр

зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“11.2.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь ажилгүй иргэн, ажилгүйдэлд

өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.

11.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага

нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.5-д заасан журмын дагуу гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хамтран хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулж болно.”

2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11

дүгээр зүйлийн 11.1, 11.6, 11.7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний

өдөр баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд

дЭЭд бОЛОвСРОЛЫН ТУХАЙ

ХУУЛЬд НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд

доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:

“7.4.Техникийн боловсролын хөтөлбөрийн агуулга, багц цагийг

дүйцүүлэн тооцох замаар техникийн боловсролыг албан сургалтаар эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтад орсон төгсөгчийг дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулж болох бөгөөд

Төрийн мэдээлэл · 2016 · № 7 (916)409-р хуудас