Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(962)
— 139 —

Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

хүчирхийллийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замын талаар тусгаж, хэрэгжүүлнэ.”

2/11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг:

“11.8.Хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний нүүр царай, дуу хоолойг танигдахуйц байдлаар гаргах, хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараах, хохирогчийг буруутгасан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.”

3/16 дугаар зүйлийн 16.3.8 дахь заалт:

“16.3.8.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх.”

2 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “11.4, 11.5, 11.6” дахь хэсгийн дугаарыг “11.5, 11.6, 11.7” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтын “дадал эзэмшүүлэх” гэсний дараа “, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 5 (962)139-р хуудас