Аврах ажиллагааны тухай олон улсын конвенц № 142
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
142. АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ 1989 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталж, 1996 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү конвенцид оролцогч улс, аврах ажиллагаатай холбоотой олон улсын нэгдсэн дүрмийг хэлэлцээрийн замаар тогтоох нь зүйтэйг хүлээн зөвшөөрч, далайд аврах ажиллагаа болон тусламж үзүүлэх тухайд хамаарах зарим дүрмийг нэгтгэх талаар 1910 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо үйлдсэн конвенцид одоогоор агуулагдаж буй олон улсын дүрмийг, гарсан ихээхэн өөрчлөлт, тухайлбал хүрээлэн буй орчныг хамгаалах тухай санаа зовинол нэмэгдэж буйтай холбогдуулан дахин хянаж үзэх шаардлага гарсныг тэмдэглэн, цаг тухайд нь үр дүнтэй авч хэрэгжүүлсэн аврах ажиллагаа нь аюулд өртсөн хөлөг онгоц болон бусад эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчныг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг ухамсарлан, аюулд өртсөн хөлөг онгоц болон бусад эд хөрөнгийн тухайд аврах ажиллагаа явуулж буй этгээдийг зохих ёсоор урамшуулах шаардлагад итгэлтэй байж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл Тодорхойлолт Энэхүү конвенцийн зорилгоор: a) “аврах ажиллагаа” гэж хөлөг онгоцны хөдөлгөөн бүхий усанд болон бусад аливаа усанд аюулд өртсөн хөлөг онгоц, бусад аливаа эд хөрөнгөд тусламж үзүүлэхээр авч хэрэгжүүлж буй аливаа үйлдэл эсхүл үйл ажиллагааг; b) “хөлөг онгоц” гэж аливаа хөлөг онгоц эсхүл хөвөгч хэрэгслийг, эсхүл хөвөх чадвартай аливаа байгууламжийг; c) “эд хөрөнгө” гэж байнга болон зориудаар эрэгт бэхлэгдээгүй, аливаа эд хөрөнгө, түүний дотор ачаа тээвэрлэлтийн эрсдлийг; d) ”хүрээлэн буй орчинд хохирол учруулах” гэж хүний эрүүл мэндэд болон далайн усан доорх амьтан, ургамалын ертөнц, эрэг орчмын эсхүл гүний усан дахь нөөцөд, мөн бохирдсон, халдвар тархсан, гал түймэр гарсан, дэлбэрэлт болсон эсхүл ийм төрлийн бусад томоохон осол, зөрчлийн улмаас түүнтэй хиллэж буй бүс нутагт ихээхэн хор хөнөөл учруулсныг; e) ”төлбөр” гэж энэхүү конвенцид нийцүүлэн тооцож гаргасан аливаа шагнал урамшуулал эсхүл нөхөн төлбөрийг; f) ”Байгууллага” гэж Олон улсын Далайн байгууллагыг; g) ”Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг хэлнэ.
Монгол Улс 2014.11.21-ний өдөр нэгдэн орсон.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2 дугаар зүйл Конвенцийг хэрэглэх хүрээ Энэхүү конвенцоор зохицуулах асуудалд хамаарах аливаа шүүхийн эсхүл, арбитрын шүүх ажиллагаанд конвенцийн оролцогч улс энэхүү конвенцийг аль ч тохиолдолд хэрэглэнэ. 3 дугаар зүйл Тавцан болон өрөмдлөгийн тоног төхөөрөмж Далайн ёроол дахь ашигт малтмалын хайгуул, ашиглалт эсхүл олборлолтын үйл ажиллагааг өөрийн байрлаж буй газартаа хэрэгжүүлж буй тогтсон эсхүл хөвөгч тавцан болон далайн өрөмдлөгийн хөдөлгөөнт тоног төхөөрөмжид энэхүү конвенцийн заалтад хамаарахгүй . 4 дүгээр зүйл Төрийн өмчийн хөлөг онгоц Хэрэв өмчлөгч улс нь өөрөөр шийдээгүй бол, аль нэг улсын өмчид байгаа, эсхүл ашиглаж байгаа аврах ажиллагааны үед олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу үл халдах дархан эрхтэй байлдааны хөлөг онгоц эсхүл, худалдааны бус бусад хөлөг онгоцонд энэхүү конвенцийн 5 дугаар зүйлд харшлахгүй байх үүднээс хэрэглэхгүй. Хэрэв конвенцид оролцогч улс өөрийн байлдааны хөлөг онгоц, эсхүл 1 дүгээр хэсэгт тодорхойлсон бусад хөлөг онгоцод энэхүү конвенцийг хэрэглэх шийдвэр гаргавал, тухайн улс нь энэ тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад хэрэглэх нөхцөлийг тодорхой зааж мэдэгдэнэ. 5 дугаар зүйл Төрийн эрх бүхий байгууллагын хяналтан доорх аврах ажиллагаа Энэхүү конвенц нь төрийн эрх бүхий байгууллага авч хэрэгжүүлж буй, эсхүл тэдгээрийн хяналтан дор хэрэгжиж буй аврах ажиллагаанд хамаарах олон улсын аливаа конвенц, эсхүл дотоодын хууль тогтоомжийн аливаа заалтыг хөндөхгүй.
Гэсэн хэдий ч уг аврах ажиллагааг хэрэгжүүлж буй аврагчид, аврах ажиллагааны тухайд энэхүү конвенцид заасан эрх болон хамгаалалтын хэрэгслийг ашиглаж болно. Аврах ажиллагааг авч хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн эрх бүхий байгууллага энэхүү конвенцид заасан эрх болон хамгаалалтын хэрэгслийг хир хэмжээгээр ашиглаж болохыг уг эрх бүхий байгууллага харьяалагдаж буй тухайн улсын хууль тогтоомжоор тодорхойлно. 6 дугаар зүйл Аврах ажиллагааны гэрээ Гэрээнд шууд эсхүл шууд бусаар өөрөөр зааснаас бусад тохиолдолд аливаа аврах ажиллагаанд энэхүү конвенцийг хэрэглэнэ. Аврах ажиллагааны тухай гэрээг хөлөг онгоц эзэмшигчийн өмнөөс хөлөг онгоцны ахмад байгуулах эрхтэй. Эдгээр гэрээг хөлөг онгоцон дээр байгаа эд хөрөнгө эзэмшигчийн өмнөөс ахмад, эсхүл хөлөг онгоцны эзэмшигч байгуулах эрхтэй.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Энэхүү зүйлийн аль ч заалт 7 дугаар зүйлийг хэрэглэх болон хүрээлэн буй орчинд учруулах хор хохирлоос урьдчилан сэргийлэх эсхүл багасгах үүргийг хөндөхгүй. 7 дугаар зүйл Гэрээг хүчингүй болгох болон өөрчлөлт оруулах Хэрэв: a) гэрээ нь зохисгүй нөлөөн дор эсхүл, аюул заналын нөлөөн дор байгуулсан болон түүний нөхцөл шударга бус байгаа, эсхүл b) гэрээнд заасан төлбөр нь бодитоор үзүүлсэн үйлчилгээтэй харьцуулахад хэт өндөр, эсхүл хэт бага байвал, гэрээ, эсхүл түүний аливаа нөхцөлийг хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно. ХОЁРДУГААР БҮЛЭГ АВРАХ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛ 8 дугаар зүйл Аврагч, эзэмшигч, ахмадын үүрэг 1. Хөлөг онгоц эзэмшигч, эсхүл аюулд өртсөн бусад эд хөрөнгийн хувьд аврагч дараахь үүрэгтэй: a) аврах ажиллагааг зохих сэтгэл гаргаж хэрэгжүүлэх; b) (a) дэд хэсэгт тодорхойлсон үүргийг биелүүлэхдээ хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хохирлоос урьдчилан сэргийлэх, эсхүл багасгах талаар зохих сэтгэл гаргах; c) үндэслэлтэй нөхцөл байдал үүсэх тоолонд, бусад аврагчдаас тусламж эрэх; d) хөлөг онгоцны эзэмшигч, ахмад, эсхүл аюулд өртсөн бусад эд хөрөнгө эзэмшигч зохистой хүсэлт гаргасан үед бусад аврагчид оролцохыг зөвшөөрөх. Хэрэв энэхүү оролцоог зохисгүй гэж үзвэл энэ нь түүний авах шагнал, урамшууллын хэмжээнд нөлөөлөхгүй. 2. Аврагчийн тухайд хөлөг онгоц эзэмшигч, ахмад, эсхүл аюулд өртсөн бусад эд хөрөнгө эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: a) аврах ажиллагааны явцад тэдэнтэй бүхэлдээ хамтран ажиллах; b) энэ үедээ хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хохирлоос урьдчилан сэргийлэх эсхүл багасгах талаар зохих сэтгэл гаргах; c) хөлөг онгоц, эсхүл бусад эд хөрөнгийг аюулгүй газар хүргэсний дараа аврагч үндэслэлтэй хүсэлт гаргавал, хөлөг онгоц, бусад эд хөрөнгийг хүлээн авах. 9 дүгээр зүйл Эрэг орчмын улсын эрх Энэхүү конвенцийн аль ч заалт эрэг орчмын улсын, өөрийн эрэг орчмыг болон түүнтэй холбоотой ашиг сонирхолоо далайн осол, зөрчлийн улмаас, эдгээр осол зөрчил нь үндэслэлтэйгээр авч үзвэл ноцтой хохирол, хор хөнөөл, уршигт үр дагаварт хүргэхээр байгаа, мөн эдгээр осол, зөрчилтэй холбоотой үйлдэл, үйл ажиллагааны үр дүнд бохирдуулах, эсхүл бохирдуулах аюул заналхийллээс хамгаалах зорилгоор олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэн, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхийг, түүний дотор эрэг орчмын улсын аврах ажиллагааны талаар удирдамж, чиглэл өгөх эрхийг хөндөхгүй.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
10 дугаар зүйл Тусламж үзүүлэх үүрэг 1. Ахмад бүр өөрийн хөлөг онгоц, түүний дээр байгаа этгээдийг ноцтой аюулд өртүүлэхгүйгээр, өөрийн боломжийн хирээр далайд төөрсөн аливаа этгээдэд туслах үүрэгтэй. 2. Конвенцийн оролцогч улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийн биелэлтийг хангахын тулд шаардлагатай арга хэмжээг авна. 3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг ахмад зөрчсөн тохиолдолд хөлөг онгоцны эзэмшигч ямар ч хариуцлага хүлээхгүй. 11 дүгээр зүйл Хамтын ажиллагаа Конвенцид оролцогч улс аврах ажиллагаанд хамаарах асуудлыг зохицуулж шийдвэрлэхдээ, осол, сүйрэлд нэрвэгдсэн хөлөг онгоцод боомтод орох зөвшөөрөл өгөх, аврагчдад үйлчилгээ үзүүлэх, аюулд өртсөн хүмүүс болон эд хөрөнгийг авран хамгаалах, түүнчлэн хүрээлэн буй орчинд учрах хор хөнөөлөөс бүхэлд нь урьдчилан сэргийлэх зорилгоор аврах үйл ажиллагааг амжилттай, үр дүнтэй авч хэрэгжүүлэхийн тулд аврагчид хоорондын болон бусад сонирхогч талууд, төрийн эрх бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг анхааралдаа авна. ГУРАВДУГААР БҮЛЭГ АВРАГЧДЫН ЭРХ 12 дугаар зүйл Шагнал, урамшуулал олгох нөхцөл 1. Ашигтай үр дүнд хүрсэн аврах ажиллагаанд нь шагнал, урамшууллын эрх олгоно. 2. Аврах ажиллагаа үр дүнгүй болсон, эсхүл энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол ямар ч төлбөр олгохгүй. 3. Аврах ажиллагааг авч хэрэгжүүлсэн хөлөг онгоц болон аврагдсан хөлөг онгоц аль аль нь нэг эзэмшигчид харьяалагдаж байгаа тохиолдолд энэ бүлгийг хэрэглэнэ. 13 дугаар зүйл Шагнал, урамшуулал олгох шалгуур 1. Аврах ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор дараахь шалгуурыг дор дурдсан дараалалаас үл хамааруулан анхааран үзэж, шагнал, урамшууллыг тогтоодог: a) хөлөг онгоц болон бусад эд хөрөнгийн аврагдсан өртөг; b) хүрээлэн буй орчинд учрах хор хохирлоос урьдчилан сэргийлэх, эсхүл багасгахад аврагчдын хүчин чармайлт болон мэргэшлийн ур чадвар; c) аврагчдын хүрсэн амжилтын хэмжүүр; d) аюул, заналын шинж чанар, зэрэглэл; e) хөлөг онгоц, бусад эд хөрөнгө, хүний амь аврахад гаргасан аврагчдын хүчин чармайлт болон мэргэшлийн өндөр ур чадвар; f) аврагчдын зарцуулсан цаг хугацаа болон тэдний гаргасан зардал болон алдагдал; g) хариуцлагын эрсдэл болон аврагчид, эсхүл тэдний тоног төхөөрөмжид учирсан бусад эрсдэл; h) үзүүлсэн үйлчилгээний хурд;
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
i) аврах ажиллагааны зориулалтаар ашигласан хөлөг онгоц, эсхүл бусад тоног төхөөрөмж болон тэдгээрийн хүртээмжтэй байдалд; j) аврагчийн тоног төхөөрөмжийн бүтээмж болон байнгын бэлэн байдал, түүний өртөг. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн тогтоосон шагнал, урамшууллыг хөлөг онгоц болон бусад эд хөрөнгийн эрх, тэдгээрийн аврагдсан зохих өртөгт хувь тэнцүүлэн олгоно. Гэхдээ конвенцид оролцогч улс, шагнал, урамшууллыг ногдох хувь хэмжээгээр нь тэдэнд хуваарилах эрхийг түүнд олгосон нөхцөлд, эдгээр этгээдийн хэн нэгэнд олгож болно гэдгийг өөрийн дотоодын хууль тогтоомжид тусгаж болно. Энэ зүйлийн аль ч заалт хамгаалах аливаа эрхэд саад болохгүй. 3. Дараа нь төлөгдөх боломжтой аливаа онцгой эрх болон нөхөн төлөгдөх хууль ёсны зардалтай урамшуулал нь хөлөг онгоц болон бусад тоног төхөөрөмжийн аврагдсан өртгөөс хэтрэхгүй. 14 дүгээр зүйл Тусгай нөхөн олговор 1. Хэрэв аврагч хөлөг онгоцны хувьд аврах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ тухайн хөлөг онгоц өөрөө, эсхүл түүний ачаа хүрээлэн буй орчинд хор хохирол учруулахаар заналхийлсэн, болон 13 дугаар зүйлд заасны дагуу шагнал, урамшуулал авч чадаагүй бол, энэ зүйлд нийцүүлэн тодорхойлсон тусгай нөхөн олговортой доод тал нь тэнцүү, түүний гаргасан энд тодорхойлсон зардалтай тэнцүү хэмжээтэй тусгай нөхөн олговрыг энэхүү хөлөг онгоцны эзэмшигчээс гаргуулж авах эрхтэй. 2. Хэрэв энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд, өөрийн хийж гүйцэтгэсэн аврах ажиллагааныхаа үр дүнд аврагч, хүрээлэн буй орчинд учирсан хор хохирлыг багасгасан, эсхүл түүнээс урьдчилан сэргийлсэн бол, 1 дэх хэсэгт заасны дагуу хөлөг онгоцны эзэмшигчээс аврагчид төлөх тусгай нөхөн олговрын хэмжээг, аврагчийн зарцуулсан зардлын дээд тал нь 30 хувь хүртэл нэмэгдүүлж болно. Гэхдээ шүүх, эсхүл арбитр үүнийг шударга гэж үзвэл 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилан заасан зохих шалгуурыг анхааралдаа авч, ийм тусгай нөхөн олговрыг цааш нь нэмэгдүүлж болох болон харин ямар ч тохиолдолд нийт нэмэгдэл нь аврагчийн гаргаж, зарцуулсан зардлын 100 хувиас хэтэрч болохгүй. 3. Энэ зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн зорилгод аврагчийн зарцуулсан зардал гэж аврах ажиллагааг гүйцэтгэх үедээ аврагчийн үндэслэлтэйгээр зарцуулсан бодит зардлыг болон 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (i), (j), (l)-д заасан шалгуурыг анхааралдаа аван аврах ажиллагааны явцад ул суурьтай ашигласан хүн хүч, тоног төхөөрөмжийн хөлсийг шударгаар төлөхийг хэлнэ. 4. Энэхүү зүйлийн дагуу олгох тусгай нийт нөхөн олговрыг, түүний дотор уг нөхөн олговор нь 13 дугаар зүйлийн дагуу аврагчийн авч болох аливаа шагнал, урамшууллаас илүү гарсан зөвхөн тийм тохиолдолд, тийм хэмжээгээр олгоно. 5. Хэрэв аврагч нь хайхрамжгүй хандаж, үүний улмаас хүрээлэн буй орчинд учирсан хор хохирлыг багасгах, эсхүл түүнээс урьдчилан сэргийлж чадаагүй бол, энэхүү зүйлийн дагуу түүнд олгогдох тусгай нөхөн олговрыг бүрэн хэмжээгээр, эсхүл түүний тодорхой хэсгийг авах эрхгүй. 6. Энэ зүйлийн ямар ч заалт хөлөг онгоц эзэмшигчийн давж заалдах эрхийг хөндөхгүй. 15 дугаар зүйл Шагнал, урамшууллыг аврагчдын дунд хуваарилах 1. 13 дугаар зүйлийн дагуу тогтоосон шагнал урамшууллыг аврагчдын дунд хуваарилахдаа энэ зүйлд заасан шалгуурыг үндэслэн гүйцэтгэнэ. 2. Хөлөг онгоцны эзэмшигч, ахмад болон аврагч хөлөг онгоц бүр дээр алба хааж буй бусад этгээдийн дунд шагнал урамшууллыг хуваарилахдаа уг хөлөг онгоцны далбааны эзэн улсын хуулиар тодорхойлно. Хэрэв аврах ажиллагааг хөлөг онгоцон
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
дээрээс гүйцэтгээгүй бол, хуваарилалтыг аврагч, түүний албан хаагчдын хооронд байгуулсан гэрээнд хэрэглэж буй улсын хуулиар тодорхойлно 16 дугаар зүйл Зорчигчдыг аврах 1. Аврагдсан хүмүүсээс ямар ч шагнал, урамшуулал авахгүй харин уг асуудлаар дотоодын хууль тогтоомжид заасныг, энэ зүйлийн ямар ч заалт хөндөхгүй. 2. Аврах зайлшгүй шаардлагаар ослын үед үйлчилгээ үзүүлэхэд оролцож, хүмүүсийн амийг аварсан аврагч, хөлөг онгоц болон бусад эд хөрөнгийг аварсны төлөө, эсхүл хүрээлэн буй орчинд учирсан хор хохирлыг багасгах эсхүл түүнээс урьдчилан сэргийлсний төлөө аврагчид олгосон мөнгөн дүнгээс шударгаар хувь хүртэх эрхтэй. 17 дугаар зүйл Хүчин төгөлдөр гэрээг хэрэгжүүлэх явцад үзүүлсэн үйлчилгээ Үзүүлсэн үйлчилгээ нь аюулд өртөхөөс өмнө хүчин төгөлдөр болсон гэрээний дагуу хэрэгжүүлж буй үйлчилгээнээс илүүгүй бол, энэхүү конвенцийн заалтын дагуу ямар ч төлбөр олгохгүй. 18 дугаар зүйл Аврагчийн буруутай үйлдлийн үр дагавар Аврах ажиллагаа хэр хэмжээгээр шаардлагатай байсан, түүний буруугаас, эсхүл хайхрамжгүйгээс илүү хүндрэл бэрхшээлтэй болсон тийм хэмжээгээр, хэрэв аврагч хуурч мэхэлсэн, эсхүл бусад шударга бус байдлаар биеэ авч явсан бол, аврагч нь энэхүү конвенцийн дагуу түүнд олгогдох шагнал, урамшууллыг, эсхүл түүний хэсэгчлэн авах эрхгүй болно. 19 дүгээр зүйл Аврах ажиллагааг хориглох Хөлөг онгоцны эзэмшигч, ахмад болон аюулд өртсөн бусад аливаа эд хөрөнгийн болон хөлөг онгоцны тавцан дээр байгаагүй, эсхүл байхгүй байсан эд хөрөнгө эзэмшигчийн шууд болон үндэслэлтэйгээр хориглосоор байхад үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг энэхүү конвенцийн дагуу төлөх эрхгүй. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ НЭХЭМЖЛЭЛ БОЛОН ШААРДЛАГА 20 дугаар зүйл Далайн барьцаа 1. Олон улсын аливаа конвенц болон дотоодын хууль тогтоомжийн дагуу аврагчид олгосон далайн барьцааны эрхийг энэхүү конвенцийн аль ч заалт хөндөхгүй. 2. Хэрэв аврагчийн шаардлагыг түүний дотор хүү, гаргасан зардал, хүртэх хувийг зохих ёсоор санал болгосон эсхүл гаргаж өгсөн бол өөрийн далайн барьцааны эрхийг хэрэгжүүлж чадахгүй.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
21 дүгээр зүйл Хангамж олгох үүрэг 1. Энэхүү конвенцийн дагуу төлбөр төлөх хариуцлага бүхий этгээд нь аврагчийн хүсэлтээр тавигдаж буй шаардлагын тухайд, түүний дотор хүү болон шүүх эсхүл арбитрийн зардлыг багтаасан зохих ёсны хангалтыг тавьж олгоно. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт хохирол учруулахгүйгээр аврагдсан хөлөг онгоцны эзэмшигч, ачааг эздэд нь хүлээлгэж өгөхийн өмнө тэдэнд тавигдах шаардлагын тухайд түүний дотор хүү, алданги болон шүүх, эсхүл арбитрын зардлыг оруулан тооцож гаргаж өгөх талаар хичээл зүтгэл гаргана 3. Аврах ажиллагаа дууссаны дараа аврагдсан хөлөг онгоц болон бусад эд хөрөнгийг анх хүргэсэн боомт, эсхүл газраас тухайн хөлөг онгоц, эсхүл эд хөрөнгөд аврагчийн тавьсан шаардлагыг тухайд зохих ёсоор хангах хүртэл эдгээр эд хөрөнгийг боомтоос, эсхүл газраас шилжүүлж, хөдөлгөхийг хориглоно. 22 дугаар зүйл Завсрын төлбөр 1. Аврагчийн тавьсан шаардлагын тухайд, шаардлагатай бол хангалтад хамаарах, тухайн хэргийн нөхцөл байдалд шударга болон ухаалаг гэж үзсэн нөхцөлийг оруулан хуулийн эрх мэдэл бүхий шүүх эсхүл арбитр нь шударга болон ухаалаг гэж үзсэн тийм хэмжээний мөнгөн дүнг аврагчид урьдчилгаа болгож төлөх тухай завсрын шийдвэр гаргах замаар тогтоож болно. 2. Энэ зүйлд нийцүүлэн урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд 21 дүгээр зүйлийн заасан шаардлага хангах хэмжээг бууруулна. 23 дугаар зүйл Нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа 1. Хэрэв 2 жилийн хугацаанд шүүхийн, эсхүл арбитрийн шүүх ажиллагаа эхлээгүй бол, энэхүү конвенцийн дагуу төлөх төлбөрт хамаарах аливаа нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаагаар барагдуулна. Хөөн хэлэлцэх хугацааг аврах ажиллагаа дууссан өдрөөс эхлэн тооцно. 2. Шаардлага тавиулсан этгээд нь хөөн хэлэлцэх хугацааны явцад, шаардлага тавьсан этгээдэд өргөдөл гаргах замаар энэхүү хугацааг дурын үедээ сунгаж болно. Энэхүү хугацааг мөн адил байдлаар цаашид ч сунгаж болно. 3. Нөхөн төлөх тухай нэхэмжлэлийг, хэрэв энэхүү нэхэмжлэлийг, шүүхийн эсхүл арбитрийн шүүх ажиллагаа явагдаж буй тухайн улсын хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд гаргасан бол, энэ зүйлийн өмнөх хэсэгт урьдчилан заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ч хариуцлага хүлээж буй этгээд гаргаж болно. 24 дүгээр зүйл Хүү Энэхүү конвенцийн дагуу олгох аливаа мөнгөн дүнд тооцогдох хүү авах аврагчийн эрхийг, тухайн хэрэг явдлыг хянан үзэж буй шүүх, эсхүл арбитр оршин байгаа улсын хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлно. 25 дугаар зүйл Төрийн өмчийн ачаа Хэрэв өмчийн эзэн улс үүнийг зөвшөөрөхгүй бол энэхүү конвенцийн ямар ч заалтыг улсын өмчид байгаа болон аврах ажиллагааг явуулж байх явцад олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын дагуу үл халдах дархан эрхээр хамгаалагдсан худалдааны бус ачааг хууль эрх зүйн дурын дүрэм, журмаар болон
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
эдгээр ачааны тухайд ажиллагааны журмаар саатуулах, баривчлах, хураах үндэслэл болгон ашиглаж болохгүй. 26 дугаар зүйл Хүмүүнлэгийн шинж чанартай ачаа Энэхүү конвенцийн ямар ч заалтыг, аливаа нэгэн улсаас бэлэглэсэн хүмүүнлэгийн шинж чанартай ачааг, хэрэв хүмүүнлэгийн шинж чанартай ийм ачааны тухайд үзүүлсэн аврах үйл ажиллагааны үйлчилгээний хөлсийг энэхүү улс төлөхийг зөвшөөрсөн бол, саатуулах, баривчлах, хураах үндэслэл болгон ашиглаж болохгүй. 27 дугаар зүйл Арбитрын шийдвэрийг хэвлэн нийтлүүлэх Энэхүү конвенцид Оролцогч улсын зөвшөөрснөөр аврах ажиллагааны хэрэг явдлын тухай арбитрийн шийдвэрийг хэвлэн нийтлүүлэхийг боломжтой хэмжээгээр нь хөхиүлэн дэмжинэ. ТАВДУГААР БҮЛЭГ ТӨГСГӨЛИЙН ЗҮЙЛ 28 дугаар зүйл Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, нэгдэн орох 1. Энэхүү конвенц нь 1989 оны 7 дугаар сарын 1-нээс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Байгууллагын төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд үүний дараа нэгдэн ороход нээлттэй байна. 2. Энэхүү конвенцийг тэдний хувьд заавал дагаж мөрдөх өөрийн зөвшөөрлийг улс дараахь замаар илэрхийлнэ: a) соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх болон батлах талаар тайлбар хийхгүйгээр гарын үсэг зурах; b) хожим сүүлд хүлээн авах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах болон хүлээн авах, соёрхон батлах болон батлах тайлбартайгаар гарын үсэг зурах; c) нэгдэн орох. 3. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад зохих баримтыг хадгалуулахаар өгөх замаар соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох асуудал хэрэгжинэ. 29 дүгээр зүйл Хүчин төгөлдөр болох 1. Энэ конвенцийг заавал дагаж мөрдөхөө илэрхийлж, 15 улс өөрийн зөвшөөрлийг өгсөн өдрөөс хойш нэг жилийн дотор энэхүү конвенц хүчин төгөлдөр болно. 2. Энэ конвенцийг заавал дагаж мөрдөх зөвшөөрлөө илэрхийлсэн улсын хувьд, конвенц хүчин төгөлдөр болоход шаардлагатай нөхцөл биелсний дараа, зөвшөөрөх тухай хүсэлтээ гаргасан өдрөөс хойш нэг жилийн дараа түүний зөвшөөрөл хүчинтэй болно. 30 дугаар зүйл Тайлбар 1. Аливаа улс энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох үедээ түүний заалтыг дараахь тохиолдолд хэрэглэхгүй байх эрхээ хадгалж үлдэж болно:
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
a) аврах ажиллагаа гүний усанд явагдаж, түүнд дайчлагдсан хөлөг онгоц нь гүний усан замын тээврийн хөлөг онгоц бол; b) аврах ажиллагаа гүний усанд явагдаж, түүнд ямар ч хөлөг онгоц дайчлагдаагүй бол; c) сонирхогч бүх тал нь тухайн улсын иргэд, эсхүл байгууллага байвал; d) дайчлагдсан, эсхүл татагдсан эд хөрөнгө нь соёл урлагийн шинж чанартай, эртний түүхт, археологийн, эсхүл түүхэн ач холбогдолтой далайн эд хөрөнгө болон далайн ёроолд байгаа бол. 2. Гарын үсэг зурах үедээ хийсэн тайлбараа соёрхон батлах, эсхүл хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах үедээ баталгаажуулах үүрэгтэй. 3. Энэ конвенцид тайлбар хийсэн аливаа улс нь түүнийгээ Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэл илгээх замаар хүссэн үедээ цуцлуулж болно. Мэдэгдэл хүлээн авсан өдрөөс энэхүү цуцлалт хүчин төгөлдөр болно. Хэрэв мэдэгдэлд тайлбарын цуцлалт хүчин төгөлдөр болох огноог тодорхой заасан бол, тийм огноо нь Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэл хүлээн авсан огнооноос хожим болох болон цуцлалт нь мөн тийм огноогоор хожуу хүчин төгөлдөр болно. 31 дүгээр зүйл Цуцлах 1. Конвенцид оролцогч аливаа улс нь энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсон огнооноос хойш нэг жилийн хугацаа дууссаны дараа хүссэн үедээ түүнийг цуцалж болно. 2. Цуцалсан тухай баримтыг хадгалуулахаар Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлснээр цуцлалт хэрэгжинэ. 3. Цуцлах тухай баримтыг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан огнооноос хойш нэг жилийн хугацаа дуусахад буюу цуцлах тухай баримтад заасан байж болох тэр хугацааг дуусахаар цуцлалт хүчин төгөлдөр болно. 32 дугаар зүйл Дахин хянан үзэх, нэмэлт, өөрчлөлт оруулах 1. Энэхүү конвенцийг дахин хянаж үзэх, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор Байгууллага бага хурлыг зарлан хуралдуулж болно. 2. Ерөнхий нарийн бичгийн дарга аль нь олон байна вэ гэдгээс хамааруулан конвенцид оролцогч найман улс, эсхүл нийт оролцогч улсын дөрөвний нэгийн хүсэлтээр, конвенцийг дахин хянан үзэх эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор энэхүү конвенцид оролцогч улсын бага хурлыг зарлан хуралдуулна. 3. Энэхүү конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон огнооноос хойш илэрхийлсэн энэ конвенцийг заавал дагаж мөрдөх аливаа зөвшөөрлийг нэмэлт, өөрчлөлт оруулсан конвенцид хамаарна гэж үзнэ. 33 дугаар зүйл Хадгалагч 1. Энэхүү конвенцийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүргүүлнэ. 2. Ерөнхий нарийн бичгийн дарга: a) энэхүү конвенцид гарын үсэг зурсан, эсхүл түүнд нэгдэн орсон бүх улс, түүнчлэн Байгууллагын бүх гишүүдэд: i) конвенцид шинээр гарын үсэг зурсан, эсхүл хүлээн авсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан болон нэгдэн орсон тухай баримтыг хадгалуулахаар өгсөн тухай бүр, тэдгээрийн огноог зааж; ii) энэхүү конвенц хүчин төгөлдөр болох огноо;
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
iii) энэхүү конвенцийг цуцлах тухай аливаа баримтыг хадгалуулахаар өгснийг, мөн түүнийг хүлээн авсан огноог болон цуцлалт хүчин төгөлдөр болох огноог зааж; iv) 32 дугаар зүйлд нийцүүлэн баталсан аливаа нэмэлт, өөрчлөлт; v) аливаа тайлбар, ишлэлийг хүлээн авсан тухайгаа, эсхүл энэхүү конвенцид нийцүүлэн гаргасан өргөдөл, мэдэгдлийн талаар тус тус мэдээлнэ. b) энэхүү конвенцийн эх баримтын баталгаатай хуулбарыг энэ конвенцид гарын үсэг зурсан, эсхүл нэгдэн орсон бүх улсад хүргүүлнэ. 3. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болмогц, түүний эх баримтын баталгаатай хувийг хадгалуулахаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгүүлэх болон хэвлэн нийтлүүлэхээр хүргүүлнэ. 34 дүгээр зүйл Хэл Энэхүү конвенцийг англи, араб, испани, хятад, орос, франц хэлээр тус бүр нэг эх хувь үйлдсэн бөгөөд бүх эх бичвэрүүд адил хүчинтэй. Үүнийг баталж, өөрийн албан ёсны Засгийн газраас зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсгээ зурагсад энэхүү конвенцид гарын үсэг зурав. Нэг мянга есөн зуун наян есөн оны дөрөвдүгээр сарын хорин наймны өдөр Лондон хотод үйлдэв.